Монголд вакцин хийлгэсэн иргэдийн гаранд соронз тогтож байна – ХУДАЛ

2021 оны зургадугаар сарын 3-ны өдөр фэйсбүүк дэх zuvlumj.com хуудаст “Монголд вакцин хийлгэсэн иргэдийн гаранд соронз тогтож байна” гэх мэдээллийг нийтэлжээ.

Уг мэдээллийн barimt.co гэх сайтад нийтэлсэн байх бөгөөд 2021 оны зургадугаар сарын 16-ны 10:27 цагийн байдлаар уг мэдээлэлд 4800 хүн хариу үйлдэл үзүүлж, 865 хүн хуваалцаж, 811 хүн сэтгэгдэл бичжээ. Уг мэдээллийг нягталлаа.

Factcheck: ХУДАЛ

Ковидын эсрэг бүх вакцины найрлагад соронзон метал ороогүй. Зарим вакцины найрлагад хүний биед хор нөлөө үзүүлэхээргүй маш бага хэмжээний хөнгөн цагаан орсон боловч хөнгөн цагаан нь соронзон метал биш юм. Вакцины зүү хэт жижигхэн бөгөөд диаметр нь нэг мм ч хүрдэггүй тул таны биед вакцины зүүгээр дамжуулж чип болон соронзон метал суулгах боломжгүй. Суулгасан байлаа ч хэмжээ нь жижиг, хүч нь маш муу байх тул арьсан дээр тань төмөр тогтох боломжгүй. Иймд вакцин хийлгэсэн гаран дээрээ соронз тогтоож бичлэг хийж буй хүмүүс тос, шархны лент, скоч гэх мэт элдэв арга ашиглаж байгаа хэрэг. Бичлэг хийж сошл орчинд тараасан хүмүүс эхнээсээ уучлалт гуйж, тоглоом байсан хэмээн хэргээ хүлээсэн байна.

Ковидын эсрэг бүх вакцины найрлагад соронзон метал ороогүй. Зарим вакцины найрлагад хүний биед хор нөлөө үзүүлэхээргүй маш бага хэмжээний хөнгөн цагаан орсон боловч хөнгөн цагаан нь соронзон метал биш юм.

Вакцины зүү хэт жижигхэн бөгөөд диаметр нь нэг мм ч хүрдэггүй тул таны биед вакцины зүүгээр дамжуулж чип болон соронзон метал суулгах боломжгүй. Суулгасан байлаа ч хэмжээ нь жижиг, хүч нь маш муу байх тул арьсан дээр тань төмөр тогтох боломжгүй.

Иймд вакцин хийлгэсэн гаран дээрээ соронз тогтоож бичлэг хийж буй хүмүүс тос, шархны лент, скоч гэх мэт элдэв арга ашиглаж байгаа хэрэг. Бичлэг хийж сошл орчинд тараасан хүмүүс эхнээсээ уучлалт гуйж, тоглоом байсан хэмээн хэргээ хүлээсэн байна.

Эх сурвалж:
https://www.bbc.com/news/av/57207134
https://www.forbes.com/sites/brucelee/2021/05/18/covid-19-vaccine-magnet-challenge-videos-claim-magnets-stick-to-arms-after-vaccination/?sh=7f56e64f3421

Нягталсан А.Одонтуяа

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Монгол Улс шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад АстраЗенека вакциныг ашиглахыг түр хугацаагаар хойшлуулсан талаарх мэдээллийг цахим орчинд түгээж эхэллээ. Дани, Норвеги, Исланд улс Оксфордын их сургууль болон Англи-Шведийн “АстраЗенека” компанийн хамтран боловсруулсан вакцины хэрэглээг түр зогсоож, уг вакцин цусны бүлэгнэл үүсгэж байгаа эсэхийг судлахаар болсон талаарх мэдээллийг өнөөдөр өглөө ВВС мэдээлсэн. Уг мэдээлэлтэй холбоотойгоор манай […]

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлал хийгээд буцсан билээ. Түүний айлчлалын үеэр “Хятадын гадаад яамны сайд Ван И монгол бүсгүйн өргөн барьсан ариун цагаан сүүнээс татгалзан, хэрэггүй гэчихээд явжээ” гэсэн постыг Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан олон нийтийн сүлжээнд нийтэлсэн. Үүнийг 4,000 хүн шэйрлэж, 707 хүн сэтгэгдлээ бичиж, 5,800 хүн лайк болон […]

Yuna Yuna гэх фэйсбүүк хэрэглэгч 2021.12.20-ны өдөр “Вакцинжуулалт бол дархлаажуулалт биш хүний өөрийн дархлааг сүйтгэх хордуулалт ‼️” гэсэн агуулгатай пост нийтэлжээ. Уг постод “Жирэмсэн эхчүүд өөртөө  ямар ч химийн хорт бодис вакцин  бүү шахуулаачээ. Бас эрүүл саруул шинэ нялх үрсдээ төрөнгүүт нь элдэв өвчний вирус химийн хорт бодис хүнд металлын орцтой вакцин бүүр тариулаачээ. Жирэмсэн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх