FACTCHECK: Шадар сайдын хүүгээсээ хүссэн уучлал ба баримтууд

Шадар сайд С.Амарсайханы хүү Боловсролын сангийн зээлээр суралцахаар болсон тухай мэдээлэл нийтэд ил болсон.

Тодруулбал, С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Их Британийн Бристолын их сургуульд суралцах 27,166 ам.долларыг БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангаас олгох шийдвэрийг 2021.02.16-нд гаргасан талаар хэвлэлүүд мэдээлсэн юм. Уг мэдээллийн дараа, өнөөдөр тэрбээр өөрийн албан ёсны фэйсбүүк хаягаараа дамжуулан хүлцэж өчиж, байр сууриа илэрхийлэв.

Ингэхдээ “Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх 20 чиглэлээр дэлхийн шилдэг 100 их сургуульд тэнцсэн тохиолдолд Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл олгодог журамтайг бүгд мэднэ. Миний хүү ч тэдний нэг учраас ичиж, эмээх шаардлага байхгүй. Энд түүний буруу гэж огт үгүй.

Харин аав нь өнөөдөр хариуцлагатай албан тушаалыг хашиж байгаагийнхаа төлөө хүүгийнхээ өөрийн хичээл зүтгэлээр олж авсан боломжийг бусдаар үгүйсгүүлж, чичлүүлэхэд хүргэж буйд аавыгаа өршөөгөөрэй.

Аав нь улс төрийн хариуцлагатай алба хашиж байгаа төрийн хүний хувьд цар тахлын хүнд үед ард иргэдээ талцуулан бухимдуулахгүйн тулд ёсзүйн алхам хийгээд ХҮҮГИЙНХЭЭ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ Сургалтын ТӨРИЙН САНД БУЦААН ШИЛЖҮҮЛЖ, хөтөлбөрөөс татгалзаж байна” гэжээ.

Энэхүү мэдээллийг нягталлаа.

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх 20 чиглэлээр дэлхийн шилдэг 100 их сургуульд тэнцсэн тохиолдолд Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл олгодог журамтайг бүгд мэднэ.

FACTCHECK:

Засгийн газрын 2013 оны 271 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-д төрөөс сургалтын зээл олгон дэлхийн шилдэг их сургуулийн “Бакалавр”-ын зэргийн өдрийн ангид оюутан суралцуулахад энэхүү журмыг мөрдөнө гэж тусгасан байв.

Харин энэхүү журам 2020 онд хүчингүй болсон. Тодруулбал, Засгийн газар Боловсролын зээлийн сангийн талаар авах арга хэмжээний тухай 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр 70 дугаар тогтоолыг батлахдаа журамд давхар өөрчлөлт оруулжээ.

Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгох тухай шинэ журмын 1.1-д “Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр магистр, докторын зэргийн боловсрол эзэмших суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгоход энэ журмыг мөрдөнө” гэж заасан буюу бакалавраар суралцах оюутнуудад зээл олгох боломжгүй болжээ. Уг журмын 2 дугаар хавсралтаар Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх мэргэжлийн жагсаалтыг баталсан байна. Уг жагсаалтад 37 мэргэжлийг баталгаажуулжээ.

Шадар сайд С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн бакалаврын зэргээр сурах гэж байгаа эсэх мэдээлэл уг мэдээллийг нийтэлсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тодорхой байгаагүй юм. 

FACTCHECK:

С.Амарсайхан мэдэгдэлдээ “Хүү А. Эрдэнэхүслэндээ Хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн Оюутан болж, амьдралынхаа шинэхэн хуудсыг дөнгөж нээгээд буй хүүгийнхээ өмнөөс аав нь энэхүү шийдвэрийг гаргахад хүрсэн шалтгааныг хожмын өдөр хүү минь ойлгоно гэдэгт итгэж байна” хэмээн бичсэнээс дөнгөж сургуулиа төгсөөд оюутан болж байгаа гэсэн ойлголтыг авч болохоор байна.

Тэгвэл 2020 оны УИХ-ын сонгуулиар С.Амарсайхан гэр бүлийн хамт санал өгөх үедээ хэвлэлд өгсөн ярилцлагад түүний гэргий Ч.Ичинхорлоо “Урьд өмнөх жилүүдэд үдэш орой хүртэл саналын ирц хангалтгүй байдаг байсан бол энэ жил иргэд их идэвхтэй байгаа нь санал авах байруудын гадна дугаарлаж байгаа хүмүүсээс илт байна. Ялангуяа манай залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа нь сайхан байна. Хүү минь бас энэ жил анх удаа саналаа өгч байгаа” хэмээн ярьж байжээ.

Төстэй мэдээлэл

“Карантинаас архи олж уугаад Энхтайваны гүүрийг машинаараа өчигдөр шөнө мөргөсөн гэнэ” гэх мэдээлэл цахим орчинд гараад байна. Энэхүү мэдээллийг бид Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Осол гарсан нь үнэн. Гэхдээ тухайн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан үзлэгээр тогтоогдсон. Халтиргаанаас үүдэн гулгаад осол гарсан” гэсэн мэдээллийг өглөө. Согтуу жолооч гүүр мөргөсөн гэх энэхүү мэдээлэл худал болох […]

“ҮНЭХЭЭР НИЙТЭЭРЭЭ ДУУСАЖ БАЙНА ДАА. ТЭМЦЭЭД БИД ДИЙЛЭХГҮЙ ЮМ. Ёстой эмгэнэл юм” гэсэн тайлбар бүхий матрас дээр хөнжил нөмрөн хэвтэж буй хүүхдийн зураг цахим орчинд тархсан. Уг зургийг иргэн Ч.Ганжавхлангийн 2017 онд Ид шидийн аяны хүрээнд бэлэг тараах, сайн үйлсийн аяны үеэр бичсэн постын хамт шэйрлэж байгаа бөгөөд уг зургийг нягталлаа. Энэхүү зургийг 2019 оны […]

Дахин нийтлэв… Товч агуулга Handaa Byamba гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.23-нд “7 жилийн өмнө 2018 онд судлаач, эдийн засагч Х. Болорболд, доктор Б.Жаргалмаа нар умайн хүзүүний хорт хавдрын эсрэг гэх АНУ-ын вакцины талаар ийнхүү ярьсныг Юутуб дээрх Вакцинжуулалт бол дархлаажуулалт биш нэртэй ярилцлагаас хэсэгчлэн орууллаа” гээд видео хуваалцжээ. Уг мэдээллийг нягталлаа. Factcheck: 9:02 минут үргэлжлэх уг […]

Товч агуулга Урьдчилсан тайлангууд нь мэргэжлийн шинжээчдээр хянагдаж, баталгаажуулаагүй ба хэвлэл мэдээллийн хэрэгслээр батлагдсан мэдээлэл болгон нийтлэх ёсгүйг анхааруулжээ. Иш татсан судалгаанд насанд хүрэгчдэд зориулсан нэмэлт тун бүхий вакцин нь КОВИД-19-өөс хамгаалах нөхцөлийг хангасан гэжээ. Вакцины нөлөөгөөр хүний биеийн дархлаа муудах, үгүй болох гэсэн ойлголт байхгүй. Аль ч вакцин хорт хавдар үүсгэх, өдөөх үндэслэл, нотолгоо […]

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч арваннэгдүгээр сарын 4-нд

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх