Ж.Занаа: Вакцин хийлгэсэнээр ДОХ-н синдром, дархлааны хомсдол гаж нөлөө болж илрэх болно – ХУДАЛ

Иргэний хөдөлгөөний намын дарга асан Ж.Занаа КОВИД-19-ийн эсрэг вакцины найрлагын талаар пост оруулсныг 33 хүн цааш хуваалцжээ. Цар тахлын энэ үед ташаа мэдээллийг олон нийтэд түгээж, түүнд нь нэг хүн итгэхэд л эрүүл мэндээрээ үнэлж баршгүй хохирол амсах эрсдэлтэй. 

Иймээс түүний пост дахь мэдээллийг нягтлан хүргэхдээ коронавирустэй холбоотой аливаа мэдээллийг заавал нягталж байхыг дахин дахин сануулж байна.

Тэрбээр вакцины найрлага нь дараах 4 найрлагатай хэмээн бичсэнийг нягтвал(Өгүүлбэрүүдэд постод бичсэн эхээр нь бичив). 

Нэг. ДОХ-н вирус, HIV1- хүний дархлааны эсрэг вирус, тиймээс вакцин хийлгэсэнээр ДОХ-н синдром, дархлааны хомсдол гаж нөлөө болж илрэх болно.

FACTCHECK:

HIV/1-ийн вакцины туршилтын явцад өнгөрсөн 25 жилд 30 мянга гаруй хүнд хийсэн судалгаагаар нэг ч хүн ДОХ тусаагүй байна (Энэхүү вакцин нь хэрэглээнд нэвтрээгүй байгааг анхаарна уу). Учир нь вакцин ДОХ өвчин үүсгэгч жинхэнэ вирус агуулдаггүй байна. Судалгааны явцад уг вакцинаар тарихад урвал илэрдэг ч тэр нь бусад вакцины адил тарьсан хэсэг өвдөх, халуурах ба хоёр хоногоос хэтрэхгүй арилдаг тухай бичжээ

Хэдийгээр ДОХ өвчин нь вирусээр үүсгэгддэг ч коронавирусээс маш өөр болохыг эрдэмтэд тайлбарлажээ. Уг өвчнийг үүсгэгч ХДХВ буюу ретровирус нь удмын мэдээллээ олшруулахдаа хүний цагаан эсийн эрхтэнцрүүдийг ашигладаг ба ийнхүү хуулбарлах явцад олон удаа мутацид өртдөг байна. Тиймээс уг вирусийн эсрэг бие үүсгэхэд бэрхшээлтэй байдаг.

Хоёр. Үүний дараа вакциндуулсан хүмүүст халуун хумхаагийн вирус хүний ДНХ-д нөлөөлнө. Энэ нь халуун хумхаагаар өвчлөхөд хүргэнэ.

FACTCHECK:

Нэгдүгээрт, Халуун хумхаа өвчний үүсгэгч нь вирус биш, цусны улаан эсэд халдварладаг Plasmodium гэж нэрлэгддэг шимэгчээр (паразит) үүсгэгддэг халдварт өвчин.

Өөрөөр хэлбэл, коронавирустэй ямар нэгэн холбоогүй, өөр төрлийн халдварт өвчин гэсэн үг.

Хоёрдугаарт, уг шимэгчийг хүнд тараадаг үүсгэгч нь зөвхөн халуун оронд байдаг. Харин уг өвчний эсрэг хэрэглэдэг байсан гидроксихлорохиныг COVID-19-ийг эмчлэхэд үр дүнтэй гэсэн ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарч байсныг мэргэжлийн байгууллагууд удаа дараа няцаажээ.

Гурав. ДНХ болон уургийн бүтцийг сүйтгэдэг тайлбарлаж чадаагүй байгаа 157 нэмэлтүүд (Патент US 8,243,718 B2)

FACTCHECK:

COVID-19-ийн вакцин нь тухайн хүний ДНХ-ийг өөрчлөхгүй гэдгийг эрдэмтэд тайлбарласан байна. Энэ тухай эргэлзээ төрүүлсэн мэдээллийг 2020 оны арванхоёрдугаар сарын 11-нд AFP нягталсныг өмнө нь factcheck.mn мэдээлж байсан.

Чилийн их сургуулийн, халдварт өвчнөөр мэргэшсэн профессор Жаннетт Дабанч Пенья энэ тухай тайлбарлахдаа “Вакцин нь зарим уургийг илэрхийлэх зориулалттай тул бидний бие махбод тэдгээрийг тодорхойлж, шаардлагатай хамгаалалтыг бий болгодог. Вирус ийм л байдаг. Харин бидний генийн мэдээллийг удирдах боломжгүй” гэжээ.

Дөрөвт, нано тоосонцрууд, 5G-ийн тусламжтайгаар вакциндуулсан хүнийг хянана, Аденовирусын вектор ChAdOx1 нь Ковид19-ийн вирусыг тээж явдаг, PCT/US2019/048084 нано тоосонцор нь 5G-н тусламжаар таныг хянах болно. Ариутгалын бодис болох мөнгөн ус, эсвэл формалдегид, бас антибиотик. Хүний мэдрэлд нөлөөлнө, альцхаймэр зэрэг өвчинтэй болно. К вакцин ийм л найрлагатай байна. /ДАШРАМД ХЭЛЭХЭД, БИ ЯГ ИЙМ МЭДЭЭЛЭЛ ОЛЖ АВАХ ГЭЭД ЭМЯ-НААС ХҮССЭН БОЛОВЧ АВЧ ЧАДААГҮЙ ХЭВЭЭР Л БАЙНА/

FACTCHECK: 

Вакцинаар дамжуулан нано чип тарьж, 5G технологиор хянах боломжтой эсэх талаар factcheck.kz 2020 оны тавдугаар сарын 23-нд нягталжээ.

Уг мэдээлэлд нановакцин нь наночип биш гэдгийг тодотгосон байна. Түүнчлэн баримтуудыг нягталсны үндсэн дээр вакцинаар дамжуулан нано чип тарьж, 5G технологиор хянах боломжгүй гэдгийг тайлбарлажээ.

Нано чипүүд нь ямар ч хэмжээтэй байсан эрчим хүчний хангалттай багтаамжгүй ба радио долгионы дохиог хүлээн авах чадваргүй тул 5G ашиглан хянах боломжгүй байна.

Иргэний хөдөлгөөний намын дарга асан Ж.Занаагийн түгээсэн вакцинтай холбоотой мэдээлэл худал болох нь нотлогдож байна.

Эх сурвалжууд:

Төстэй мэдээлэл

“Украины дээгүүр иргэний ямар ч улсын агаарын тээвэр нисэхгүй байгаа юм байна. Буудчихна гээд. Тэгсэн чинь ганц онгоц нисэж байсан нь манай “МИАТ” гэнэ ээ. Хөөрхөн үү?” гэсэн постыг ulsturch.mn гэх фэйсбүүк хуудас өчигдөр оруулсан. Украины агаарын замыг тойрсон шар онгоцууд дунд Украины агаарын хилээр явж буй цэнхэр онгоц бүхий зурагтай энэхүү мэдээлэл өнөөдөр олон […]

Товч агуулга Хөнгөн цагааныг вакцины найрлагад нэмэлтээр ашигласнаар хүний дархлааны хариу урвалыг илүү сайжруулах нөлөөтэй. Вакцины найрлагад хөнгөн цагаан нэмэлтээр оруулснаар ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг өнгөрсөн 60 жилийн судалгаа нотолно. Хүүхдийн товлолт вакцинуудын найрлагад кадми ордог талаар ямар нэгэн мэдээлэл алга. Вакцин аутизмтай холбоотой болох нь шинжлэх ухаанаар өнөөдрийг хүртэл нотлогдоогүй. Хэд хэдэн […]

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар УИХ-ын дарга Г.Занданшатар олон нийтийн сүлжээнд зөвлөмж түгээжээ. Түүний өгсөн зөвлөмжид 1200 хүн талархаж, 11 мянган хүн хуваалцжээ. Уг зөвлөмж дэх заалтууд үнэн эсэхийг нягтлуулах хүсэлт уншигчаас ирсэн тул нягталлаа. 1. Коронавирус 400-500 нм диаметр – ХУДАЛ Factcheck: Халдвар авсан хүмүүс найтаах, ханиах зэрэгт вирусийн бичил дусал гадаргуу дээр хүрэх, эсвэл ширээ, […]

Долоо дахь удаагийн парламентын хугацаа дуусаж, гишүүд ажлын тайлангаа иргэдэд хүргэж байна. Зарим нэр дэвшигчид ажлын тайлан нэрээ хийгээгүй ажлаа хийсэн мэтээр зөрүүтэй мэдээллүүд оруулж байна гэсэн уншигчдын хүсэлтийн дагуу factcheck.mn мэдээллийг нягтлан хүргэж байгаа билээ. Бид энэ удаад УИХ-ын дарга Г.Занданшатарын 2016-2020 оны ажлын тайлангаас онцолж байна. Монгол төрийн шинэчлэл бүлгийн эхний хуудаснаа тэрбээр татварын шинэчлэл хийж, […]

Товч агуулга Батсайхан Амараа Амартүвшин гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.12.02-нд вакцины талаарх дараах постыг оруулжээ. Уг постод “Хэзээ ч вирусээр хорт хавдар үүссэн тухай нотолгоо байхгүй!!! 2-3 жилээс илүү хугацаанд хүний дархлаанд санамж үлдээх шу байхгүй!!! 100к хүүхдэд тарьж хордуулж байж 3 хүүхдийг 30-40 жилийн дараа үүсэж магадгүй хавдрыг 66-83% тай бууруулна ийм тэнэглэлд итгэх үү??? […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх