УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: БЗД-ийн 26 дугаар хороонд гэнэт хөл хорио тогтоогоогүй, урьдчилж мэдэгдсэн – ХУДАЛ

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Баянзүрх дүүрэгт тогтоосон хөл хорио гэнэтийн шийдвэр байгаагүй талаар мэдээлжээ.

Тодруулбал тэрбээр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Миний сонгогдсон Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд гарсан асуудалтай холбоотойгоор тайлбар хэлье. Баянзүрх дүүргийн 26-р хороонд гэнэтийн хязгаарлалт  хийлээ гэж яриад байна. Энэ бол гэнэтийн хязгаарлалт биш. Өмнөх өдрийн 18:00 цаг гэхэд тухайн хорооны бүх байрны үүдэнд зөвлөмж бичиг наасан. Баримт нь бий.

Хоёрдугаарт хорооны байрны фэйсбүүк группүүдэд маргаашаас эхлэн  хорио тогтооно гэдгийг зарласан. Гаргасан журам, тогтоолын дагуу, нөхцөл байдалтай холбоотойгоор шийдвэр гаргасан. Иргэдийн үл ойлголцсон, улс төржсөн асуудлаас ийм асуудал үүсээд байгаа юм билээ. Дүүргийн ЗДТГ бол шуурхай арга хэмжээ авч байна. Шуурхай ажиллаж нийт 16,500 иргэний 8500 гаруйгаас нь шинжилгээ авсан. Өнөөдөр дуусах байх. Шинжилгээний хариу аваад дуусвал маргаашаас хориог цуцлахаар ажиллаж байгааг олон нийтэд мэдээлэх нь зүйтэй” гэсэн юм.

Бид энэхүү мэдээллийг нягталлаа.

“Энэ бол гэнэтийн хязгаарлалт биш. Өмнөх өдрийн 18:00 цаг гэхэд тухайн хорооны бүх байрны үүдэнд зөвлөмж бичиг наасан. Баримт нь бий. Хорооны байрны фэйсбүүк группүүдэд маргаашаас эхлэн  хорио тогтооно гэдгийг зарласан”.

Factcheck:

Баянзүрх дүүргийн Онцгой комисс 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагаас эхлэн хөл хорио тогтоох талаар шийдвэрийг хамгийн анх тухайн өдрийн 00:39 цагт дүүргийн онцгой комиссын албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан хүргэжээ.

Тухайн шууд дамжуулалтын доор иргэд “хар шөнө гэнэтийн шийдвэр гаргаж байна” гэх сэтгэгдэл бичсэн нь хадгалагдан үлджээ.

Харин үүний дараа 26-р хорооны Засаг дарга О.Түвшин өөрийн фэйсбүүк хуудаснаа энэ талаарх мэдээллийг 2021 оны 3-р сарын 17-ны шөнийн 03:01 цагт мэдээлэл болгон хүргэсэн байна.

Иргэдэд байр болон тухайн оршин суугаа хорооллын группүүдээр дамжуулан хөл хорио тогтоох талаар мэдээлэл хүрснийг оршин суугчид үгүйсгэснийг доорх зургаас харж болно.

3 дугаар сарын 16-ны 22:00 цагийн үед сэтгүүлчдийн дунд хөл хорио тогтоох талаар мэдээлэл гарсан бөгөөд дүүргийн хэвлэлийн ажилтан 23:30 цагт мэдээлэл хийнэ гэсэн зарыг түгээсэн боловч эцэслэн шийдэгдэхгүй байсаар 17-ны өдөр болсон юм.

Мөн хөл хорио тогтоосны дараа яагаад урьдчилан мэдэгдээгүй шалтгааныг тус дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Өнгөрсөн хугацаанд иргэдээс хэд хэдэн удаа шинжилгээ авч байсан. Иргэдэд эрт зарлахад зуслан руугаа эсвэл хорооноосоо гараад өөр тийшээ явах тохиолдол гарсан. Ингэснээр шинжилгээг үр дүнгүй болгодог тул энэ удаад иргэдэд орой мэдээлсэн” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Энэ бүгдээс харвал УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн 26-р хороонд хөл хорио тогтоохдоо өмнөх өдрийн 18 цаг гэхэд иргэдэд хөл хорио тогтоох талаар мэдээлэл өгсөн хэмээн чуулганы танхимд худал мэдээлэл түгээсэн болох нь нотлогдож байна.

Төстэй мэдээлэл

Товч агуулга Мягмартогтох Далай гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.10.15-ны өдөр “Мана-4 гэдэг танг хүртэл жороор олгодог болжээ” гэсэн пост оруулжээ. Уг пост нийтлэгсэн дөрвөн цагийн хугацаанд 62 хүн хариу үйлдэл үзүүлж, нэг хүн цааш түгээж, 19 хүн сэтгэгдэл бичжээ. Дээрх агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 […]

Монгол Улс коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг хоёрдугаар сарын 23-нд албан ёсоор эхлүүлсэн бөгөөд дөрөв хоногийн байдлаар 4,926 хүнийг хамруулаад байна. Үүнтэй холбоотойгоор бид цар тахлын эсрэг вакцины талаарх мэдээллүүдийг нягтлан хүргэж буй. Манай улс жирэмсэн эхчүүдэд COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэхгүй байх зөвлөмж өгч буй. Тэгвэл АНУ-д жирэмсэн ээжүүд вакцийн хийлгэх үү, болих уу гэдэг сонголтын өмнө […]

Товч агуулга: Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан Намын дарга Б бусдын гарт амиа алдсан хэрэг энэ сарын 15-16-ны хооронд гарсан. Уг хэргийн талаар Ардчилсан Намаас мэдээлэл хийсэн бөгөөд үүний дараа Цагдаагийн ерөнхий газраас уг хэрэгт холбогдогч нь МАН-аас нэр дэвшигчийн ухуулагч байсныг мэдээлсэн. Үүний дараа МАН-ыг төлөөлөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ “Гэмт хэрэгт шалгагдаж […]

Bolormaa Bat-ulzii гэх фэйсбүүк хэрэглэгч “ЭНЭ КОВИДЫН ТАХЛЫГ ХҮН УДИРДДАГ” гэсэн гарчигтай нэгэн постыг 2021.12.15-ны өдөр оруулжээ. Уг постод ЭНЭ КОВИДЫН ТАХЛЫГ ХҮН УДИРДДАГ, гэрээсээ удирдаад, хаашаа, яаж явахыг төлөвлөөд сууж байдгыг та мэдэх үү? Тэр хүн бол Билл Гейтс. Микрософтын үүсгэн байгуулагчдын нэг, хэмжээгүй баян тэрбумтан. Шүтлэг сатанизм ба өөрөө өөрийгөө дээдлэх үзэл. Еугеник(цөөн […]

Товч агуулга 2012 онд Улаанбадрах сумын малчин Д.Норсүрэнгийн 20 тугал гэнэт үхсэн хэрэгт Засгийн газраас Ажлын хэсэг гарган судалж, шинжлэхэд уранаас болж биш, селенийн ужиг хордлогоор тугал үрэгдсэн гэсэн дүгнэлт гарсан. 2020 онд мөн Ажлын хэсэг гарч, судлахад ураны хайгуулын талбайд ойрхон гүний ус болон булгийн ус, хөрсөнд уран, хүнцэл аль аль нь илэрснээс үзэхэд […]

Баянгол дүүргийн Шуурхай штабаас “12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө зөвшөөрөл авсан 15 чиг үүргийн байгууллагуудын зөвхөн байгууллагын нэр дээрх тээврийн хэрэгслүүд QR кодоо дахин хэвлэж авна уу” гэсэн тайлбар болон доорх зургийг нийтэлжээ.​ Энэхүү мэдээллийг иргэд зөвхөн байгууллагын нэр дээрх зөвшөөрөл бүхий автомашинуудад дахин хэвлүүлж байгаа нь тэдгээрийг л замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрч байна […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх