Ц.Баатарсайхан: Япон, Солонгос, Хонг Конг жилдээ 341 сая жуулчин авсан – ХУДАЛ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сарын 25-нд аялал жуулчлалын салбарынхантай уулзалт хийж, санал бодлоо солилцсон юм. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга байхдаа манай улс 400 сая жуулчин хүлээн авах боломжтой тухай мэдэгдэж байв. Тэгвэл уулзалтын үеэр “Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан “Монгол Улс 2029 он гэхэд 3 сая жуулчин хүлээн авах боломжтой” хэмээн хэлсэн.

Түүний өгсөн мэдээллүүдийг бид нягталлаа. 

“Манай хоёр хөрш, Япон, Солонгос, Хонг Конг жилдээ 341 сая жуулчин хүлээн авч байна”

Factcheck: 

2020 он цар тахалтай жил байсан бөгөөд зогсолтод орсон хамгийн том салбар нь аялал жуулчлалын салбар байсан. Иймд 2019 оны статистикуудыг шалгалаа. Тухайн жилд 

ОХУ- 24.5 сая
БНХАУ- 142 сая
Япон – 31.8 сая
БНСУ – 17.5 сая
Хонг Конгт гаднын 55.9 иргэн зочилсон гэсэн статистик байна. Өөрөөр хэлбэл, дээрх орнууд 341 биш 271.7 сая жуулчин хүлээн авчээ.

“Монголбанкнаас авсан мэдээллээр 2019 онд Монгол Улсад 0.3 сая жуулчин ирсэн бөгөөд 450 сая ам.долларын орлого олсон. Агаарын тээврээр 1.2 сая хүн зорчсоны тал хувийг МИАТ тээвэрлэсэн”

Factcheck:

Монгол Улсад ирсэн жуулчдын тоо 2019 онд түүхэн дээд хэмжээ буюу 577,262 болж, 607 сая ам.доллар буюу 1.7 их наяд төгрөгийн цэвэр ашиг олсон статистик байна. 2019 онд 1.6 сая хүн агаарын тээврээр зорчсоны 706 мянга нь МИАТ-аар нисжээ.

“Агаарын тээврийн асуудлыг шийдэж чадвал 2029 онд 7.5 сая хүн тээвэрлэх бөгөөд МИАТ ТӨХК агаарын тээврийн зах зээлд эзлэх хувь 30 болох ч манай улс 3.2 сая жуулчин хүлээж авах боломжтой байна. 2029 онд аялал жуулчлалаас 4.7 тэрбум ам.доллар болох бөгөөд эдийн засгийн 20 хувь нь энэ салбараас хамаарах боломжтой байна”

Factcheck:

“Тогтвортой хөгжлийн зорилт 2030”, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” зэрэг бодлогын баримт бичгүүдэд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх талаар тусгагдсан зорилтуудыг шийдвэрлэх замаар “Аялал жуулчлал”-ыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлж, улмаар 2020 он гэхэд Монгол Улсад ирэх гадаадын жуулчдын тоог 1 саяд, аялал жуулчлалын салбарын орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлж байв.

Түүнээс өмнө 2014 онд хотын экс дарга Э.Бат-Үүл 2030 он гэхэд жилдээ 5 сая жуулчин авдаг болох зорилт тавьж байгаагаа ярьж байсан. Өөрөөр хэлбэл, сүүлийн зургаан жилийн турш эрх баригчид жуулчдын тоог сая давуулах талаар ярьж эхэлсэн ч өнөөдөр хамгийн дээд тал нь 570 мянгад л хүргэж чадсан нь бодит үзүүлэлт. 

Засгийн газраас боловсруулан гаргасан “Алсын хараа-2050” төсөлд ч 2050 он гэхэд 6 сая жуулчин хүлээн авдаг болохоор зорилт тавьжээ. Харин өнөөгийн бодит байдал бол 2019 оны рекорд үзүүлэлт юм.

Төстэй мэдээлэл

Удахгүй болон УИХ-ын сонгуулийн үйл явцад хяналт тавихаар АН-аас ажлын хэсэг байгуулсан бөгөөд тус Ажлын хэсгийн ахлагч, АН-ын дэд дарга Ж.Баярмаа “Дорноговь аймгаас сонгогдсон Б.Дэлгэрсайхан Сэлэнгийн Ерөө суманд байдаг компанийнхаа бүх ажилчдыг Дорноговь руу шилжүүлсэн. Дургүйцсэн хүмүүсийг нь айлгаж дарамталсан. Мөн Сонгинохайрхан дээс Чингэлтэй 10-аад мянган хүнийг автоматаар шилжүүлсэн. Энэ нь мөн л УИХ-ын гишүүн, […]

“ПСР бол аливаа халдварт өвчин оношлодог багаж биш. Нобелын шагналт доктор Карл Маллис” гэсэн постыг Zanaa Jurmed гэх фэйсбүүк хаягаас нийтэлжээ. Уг мэдээллийг нягталлаа. Нобелын шагналт доктор Карл Маллис FactCheck: Нобелын шагналт Карл Маллис гэх эрдэмтний талаар илэрц Google-ээр олдсонгүй. Харин Кэри Б. Маллис хэмээн эрдэмтний талаар мэдээллүүд байна. Биохимич Кэри Б. Маллис нь 1993 […]

КОВИД-19 вакцинд ХДХВ-ийн халдвар байгаа гэж BBC  мэдээлсэн

@Batbold33455566 гэх твиттер хэрэглэгч “Дельтагийн дэгдэлтийн шинэ голомтоор Украиныг ДЭМБ тодрууллаа, прогноз тийм л байна. Украины хэрэглэсэн вакцин манайтай усны дусал шиг адилхан, барууны цөөн тооны вакцин за тэгээд жунгаа вакцинанд бүх нийтийг хамруулсан, огтхон ч үр дүнгээ өгөөгүй” гэсэн агуулгыг жиргэжээ. Уг жиргээг нягталлаа. Factcheck: Украин улсад COVID-19-ийн дельта хувилбарын анхны тохиолдол 2021.06.23-нд батлагджээ. […]

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч 2021 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Pfizer компанийн захиралтай холбоотой нэгэн пост оруулжээ.  Уг постод “Энэ эрхэмийг Альберт Бурла гэнэ. Грекийн Солоники гаралтай еврей хүн. Солоники 66мянган еврейг Гитлер хүйс тэмтэрч үлдсэн 2-хон мянган хүн амь гарахад эх нь асар их хахууль өргөл барьцаар амьд үлдсэн түүх бий. Пайзерийн Ер.захирал […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх