“Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд хамрагдаагүй бол Зөрчлийн хуулиар торгоно – ҮНДЭСЛЭЛГҮЙ

COVID-19-ийн халдвар голомтлон гарсантай холбоотойгоор Баянзүрх дүүргийн өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулж буй.

Энэ хүрээнд тус дүүргийн зарим хороо энэ тухай иргэдэд мэдээлэхдээ “Хэрэв шинжилгээнд хамрагдаагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авах болохыг анхааруулж байна” гэсэн зарыг фэйсбүүк хуудсаар түгээж байгаа юм.

Энэ тохиолдолд Зөрчлийн хуулиар торгох боломжтой эсэхийг нягталлаа.

Зөрчлийн тухай хуулийн 5.14.-т Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ. Өөрөөр хэлбэл, энд шинжилгээний тухай тодорхой үг, үсэг байхгүй гэсэн үг.

Гамшгаас хамгаалах хуулийн тухайд ч ийм тодорхой заалт байхгүй аж.

Энэ талаар “Глоб Интернэшнл”-ын хуульч Б.Пүрэвсүрэн энэ талаар дараах тайлбарыг өгөв.

“Иргэнийг коронавирусийн шинжилгээ өгөөгүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.13.4 дэх заалтаар 100 мянган төгрөгөөр торгоно гэж байна. Тус хуулийн 5.13.4-т Гамшгаас хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол…гэсэн байна. Иргэн хуулиар ямар үүрэгтэй вэ гээд үзэхлээр Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37.2.1 Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх. Илүү нарийвчилсан зохицуулалт болох Цар тахлын хуулийг харахаар 12.2.3-т Мэргэжлийн байгууллагын шаардлагын дагуу үзлэг, шинжилгээнд заавал хамрагдах гэж тус тус заажээ. Үүнээс дүгнэвэл, мэргэжлийн байгууллагаас шаардлага гараагүй.

Мэргэжлийн байгууллага гэдэгт Эрүүл мэндийн яамыг тооцох бол тус захиргааны байгууллагаас гарч буй захирамжлалын албан бичигт шаардлага гэж байхгүй. Тэгэхээр эрсдэлтэй, ойрын хавьтал, голомтод буй хүнээс шинжилгээ авахаар амаар шаардаад байхад нь өгөөгүй бол сая Зөрчлийн хуулиар 100 мянган төгрөгөөр торгож болох юм.

Нөгөө талаас, Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу эрх бүхий байгууллагуудаас заавал шинжилгээнд хамруулах шийдвэр нь захиргааны акт, захиргааны хэм хэмжээний актад тооцогдож албажсан байх хуулийн шаардлага тавигдана. Бусад өгсөн чиглэл, зөвлөмж нь заавал биелэгдэх шинжгүйгээрээ онцлогтой! Одоогоор УОК-оос иргэн бүрийг шинжилгээнд хамруулах ямар нэгэн шийдвэр гараагүй тул Зөрчлийн тухай хуулийн 5.13.4 дэх заалтаар 100 мянган төгрөгөөр торгоно гэх нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэв.

Энэ тухай хуульч Л.Галбаатар мөн ийн тайлбарласан юм.

Тэрбээр “Зөрчлийн тухай хуулийн 5.13-т иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах, худал мэдээлэл түгээх гэх мэт зүйлсийг тодорхой заасан боловч шинжилгээтэй холбоотой үг үсэг байхгүй. Үүнийг зохицуулах боломжтой гэж үзэж болох заалт нь 5.13.4. Энэ дагуу Гамшгийн тухай хуулийг харахаар иргэний үүргийг заасан хамгийн ойр заалт нь 37.2.1 буюу Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх гэсэн заалт. Энэ заалтыг биелүүлэхийн тухайд тухайн иргэнийг хэзээ, хэрхэн шинжилгээ өгөх үүрэгтэй тухай шийдвэр гаргах ёстой.

Шийдвэрийг гаргахдаа холбогдох хуулиудыг үндэслэсэн байх ёстой. Шийдвэрээ тухайн иргэнд танилцуулсан байх ёстой.Харин одоогийн нөхцөлөөс харахад шинжилгээ өгөх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа бөгөөд хорооноос нь холбогдсон хүмүүс шинжилгээ өгнө гэж байгаа. Гэтэл хуулиараа бол тухайн хорооноос хэн хэнийг шинжилгээнд хамруулах, яагаад хамруулахаар сонгосон зэргийг нарийвчлан зааж, хавсралтаар баталсан байх ёстой. Ийм шийдвэрүүдийг танилцуулсан байхад шинжилгээ өгөөгүй бол Зөрчлийн хуулиар торгох нөхцөл бүрдэнэ. Төрийн байгууллагад тусгайлан заагаагүй үйл ажиллагааг хориглодог. Өөрөөр хэлбэл, зөвшөөрсөн үйл ажиллагааг л явуулж болно гэсэн үг” юм.

Түүнээс гадна Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болдоггүй гэдгийг тэрбээр тайлбарлав.

“Энэ хоёр хуулийн заалтыг өргөн хүрээнд тайлбарлаж болохгүй, зөвхөн ямар үгээр заасан байна яг түүнийх нь дагуу. Нөгөө талаар иргэд эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй. Шинжилгээ өгөөд гарахдаа ч халдвар авах эрсдэлтэй гэдгийг ЭМЯ-наас мэдээлж, шинжилгээний хариуны нэр солигддог, сорьж хөлддөг зэргийг мэргэжлийн хяналтын байгууллага танилцуулсан байхад иргэд халдвар авах эрсдлээс сэргийлээд шинжилгээ өгөхгүй байхыг буруутгах аргагүй” гэлээ.

Тиймээс шинжилгээнд хамрагдаагүй иргэнийг Зөрчлийн тухай хуулиар торгоно гэдэг албан ёсны шийдвэр гаргаж, нэр цохон танилцуулаагүй бол үндэслэлгүй болох нь харагдаж байна.

Нягталсан Ц.Тамир

Төстэй мэдээлэл

Коронавирусийн халдварын тархалттай холбоотой иргэдийг төөрөгдүүлсэн шийдвэрүүдийн талаар бид хүргэсээр байгаа билээ. Энэ удаад шинэ коронавирусын шинжилгээтэй холбоотой зөрүүтэй мэдээллийг нягтлан хүргэж байна. PCR шинжилгээг зөвхөн орон нутаг руу зорчих иргэдээс шаардах бөгөөд бусад тохиолдолд 72 цаг хүчинтэй PCR шинжилгээ нэхэхгүй байх талаар мэдээлэл гарсан. Энэхүү мэдээлэл иргэдэд эргэлзээ үүсгэсэн юм. 2021.03.06 ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн […]

Товч агуулга: Factcheck: Франц улсад үйлдвэрлэсэн энэхүү бүтээгдэхүүн нь боломжит хүнд металлын илүүдэл, эрдэс бодис, элемент, витамин болон исэлдэлтийн стрессийн биологийн хүртээмжийн бодит үнэлгээг хийдэг гэжээ. Гэхдээ тус бүтээгдэхүүний албан ёсны вэбсайтын доорх хэсэгт “SoCheck нь эмнэлгийн бүтээгдэхүүн биш, харин хүн бүр эрүүл мэнд, сайн сайхан байдлыг сайжруулах боломжийг олгодог амьдралын хэв маягийн бүтээгдэхүүн юм. […]

Амны хаалт нь нүүрстөрөгчийн давхар ислийн аюултай түвшинг хадгалдаг гэж харуулахаар COVID-19 масктайгаар  нүүрстөрөгчийн давхар ислийн хяналтын төхөөрөмжөөр шууд амьсгалж буй эмэгтэйн видеог цахим орчинд тараажээ. Уг видеог фэйсбүүкт 6.5к шэйрлэсэн байна. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Энэхүү мэдээллийг Reuters агентлаг нягталж, олон нийтэд хүргэсэн байна. Бичлэг дээр маскандаа нүүрстөрөгчийн давхар […]

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа. “Хүхрийн хүчил нь маш аюултай, хортой бодис юм. Оператор компани хэдэн мянган тонн хүхрийн хүчлийг газрын гүн рүү шахна. Уг хорт бодисыг аюулгүй тээвэрлэж чадна гэдэгт эргэлзэж […]

Товч агуулга Украинд АНУ-ын ажиллуулдаг, биологийн зэвсгийн ямар ч лаборатори байхгүй. АНУ-ын Батлан хамгаалах яам болон Украины Эрүүл мэндийн яам 2005 оноос хойш нийгмийн эрүүл мэндийн лабораториудыг сайжруулах, халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж байна. Энэ нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Бүгд Найрамдах улсуудад хэрэгжиж байсан үй олноор хөнөөх зэвсгийн аюулыг бууруулах зорилгоор […]

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа. Оператор компани нөхөн сэргээлтийг зохих ёсоор хийхгүй. Тэд олборлолт хийгдсэн талбайг цооногийн толгойн хэсгийг аваад л тэр чигээр нь орхино. Хяналттай байгалийн аясаар нөхөн сэргээлт хийнэ гэдэг […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх