Ким Жон Ун нас барсан гэх зураг хуурамч

 

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нас барсан  гэх зураг цахим орчинд тараад байна. Гэвч энэ зураг нь өнөөдрийн зураг биш. Өөрөөр хэлбэл түүнийг нас барсан гэдгийг нотлох зураг биш юм.

Уг зурагт “Шуурхай мэдээ Ким 1-р нарийн бичгийн дарга нас барлаа” хэмээн японоор бичсэн бөгөөд тухайн зургийн доод хэсэгт JNN news хэмээн эх сурвалж дурджээ.

Ким Жон Ун цагаан дэр дэрлэж, улаан нөмрөг нөмөрсөн уг зургийг нягталтал 2017 оны 10 сарын 9-ний өдөр анх цахим орчинд нийтэлжээ.

Анх manbou_FX твиттер хаягаар тавьсан уг зургийг өчигдөр цахим орчинд дахин татан гаргаж ирж, түүнийг нас барсан гэх мэдээллийг цацаж эхэлсэн байна.

Энэхүү зураг нь 2011 онд Ким Жон Илийг эцсийн замд нь үдэх ёслолын ажиллагааны үеэрх зургийг эвлүүлэн тавьсан байж болзошгүй харагдаж байгаа юм.

Уг зурагт эх сурвалжаар тавьсан JNN news буюу Japanese news network Японы арилжааны телевизүүдийн холбооноос одоогийн байдлаар Умард Солонгосын удирдагчийн нас барсан талаарх мэдээллийг гаргаагүй байгаа юм.

Ким Жон Ун энэ сарын 12-ноос хойш олон нийтийн өмнө гарч ирээгүй, олон нийтийн арга хэмжээнд оролцоогүй нь түүнийг нас барсан байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж буй. Мөн хүнд мэс засалд орсон гэх мэдээлэл гараад байсан нь үүнийг үнэн байх магадлалтай гэсэн итгэлийг нэмээд байсан. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Ким Жон Уны нас барсан гэх мэдээллийг үгүйсгэсэн юм.

Мэдээллийг нягталсан: Fact Check Mongolia

 Р.Адъяасүрэн GoGo.mn

Төстэй мэдээлэл

Япон улс манай улсад 1.3 сая хүнд шаардлагатай вакцин нийлүүлэхээр болсон талаар Пүрэв гарагт Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн.  Уг мэдээлэлд “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн 21.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн энэхүү төсөл нь 2 үе шаттай хэрэгжиж, Монголын хүн амын 1.3 сая хүнд шаардлагатай тун вакциныг Япон […]

Дэлхийн улс орнууд вакцинаа зогсоож эхэлсэн гэсэн пост сүүлийн үед цахим орчинд гараад байна. Тухайлбал, Sanjaajamts Chimgee гэх фэйсбүүк хэрэглэгч 2021.01.25-нд “ХУУРАМЧ ТАХАЛ ГЕНОЦИТ НЬ ИЛЧЛЭГДЭЖ ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ВАКЦИНАА ЗОГСООЖ БХАД МОНГОЛЧУУД МУТАЦЫН ҮЛГЭРТ НЬ ИТГЭЖ ХОРОО ШАХУУЛЖ БДАГ АРАГГҮЙ МУНХАГ АЙМХАЙ ХУВИА ХИЧЭЭГЧ АРД ТҮМЭН ЮМАА” гэсэн пост оруулсныг 110 хүн шэйрэлжээ. Энэ […]

Цар тахлын үед шийдвэр гаргагчид өөр өөр шийдвэр, мэдээллийг танилцуулж, иргэдийг төөрөгдүүлсээр байна. Хамгийн сүүлд дархлаажуулалтын явцтай холбоотой иргэдийг төөрөгдүүлсэн мэдээллийг хийлээ. Цар тахлын үед иргэдийг төөрөгдүүлж буй төрийн байгууллагуудын шийдвэрүүдийг бид хүргэж байна. 2021.04.04 Ерөнхий сайд: Дархлаажуулалтын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлнэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулан дөрөвдүгээр сарын 4-ний […]

  Канадын баруун мужид Montebello, Quebec хэмээх нэг сая гаруй хүнтэй хот бий. Аялал жуулчлал энд их хөгжсөн. Ялангуяа “Parc Omega” дахь амьтадын хүрээлэнд хэдийгээр жинхэнэ “амьд” биш ч гэсэн үзэсгэлэнт байгалтай төгс зохицсон зэрлэг амьтадын зураг авахаар жуулчид маш ихээр ирдэг байна. Буга согоо гэх мэт илт аюулгүй амьтад хүнд ойртон ирж гар дээрээс нь сүү […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх