Хоёр сайтын мэдээллийг photoshop ашиглан гуйвуулжээ

Сонгуулийн санал хураалт эд явагдаж байгаа энэ үед мэдээллийн хоёр сайтын мэдээг гуйвуулсан пост олон нийтийн сүлжээнд тараад байна.

iKon.mn-ийн “12:00 цагийн байдлаар Сонгуулийн ерөнхий хороонд ямар нэг зөрчил, мэдээлэл ирээгүй” гэсэн гарчигтай мэдээллийн зургийг photoshop ашиглан гуйвуулж, “ШУУРХАЙ МЭДЭЭ!!! СЕХ: УИХ-ын 27-р тойрогт ардчилсан намаас нэр дэвшигч Б.ПУНСАЛМАА-г нэр татуулах асуудал хэлэлцэгдэж байна!” /12:00 цагийн байдлаа/” хэмээн олон нийтийн сүлжээнд тараажээ.

GoGo.mn сайтад орсон “СЕХ: Улс орон даяар 507 мянган сонгогч саналаа өгч, сонгуулийн ирц 25,13 хувьтай байна” гарчигтай мэдээг скрийншот хийн photoshop ашиглан “СЕХ: УИХ-ийн сонгуулийн 27-р тойрогт ардчилсан намаас нэр дэвшигч Б.Пунсалмаа нэрээ татлаа!” болгон өөрчилж олон нийтийн сүлжээгээр тараасан байна.

Нягталсан: Fact Check Mongolia

Төстэй мэдээлэл

Алдарт Space X болон Tesla компанийн захирал Элон Маскийн албан ёсны твиттер хуудаснаас жиргэсэн гэж харагдах зураг цахим орчинд тархаад байна. Хэнтий аймагт баригдсан “Их хуралдай орд өргөө” -тэй холбоотой уг зургийг нягталж шалгав. Зургийг анхааралтай ажиглавал 8 сарын 10-нд буюу дөнгөж өчигдөр жиргэсэн атлаа түүнд хариу өгсөн хүний жиргээ 4 өдрийн өмнө гэсэн байна. Мэдээж […]

Нийгмийн сүлжээнд “Японд галт тэрэг 4800 км/цаг хурдалж байна, 10 минутын дотор Архангай орох нь байна шүү дээ” гэсэн бичлэг гарсан. Зарим хүн үүнийг үнэн гэж хүлээж авч буй бол зарим нь эргэлзжээ. Энэхүү мэдээллийг нягталж үзвэл Mundo Nipo гэх цахим хуудаст мөн англи хэл дээр нийтлэгдсэн байх бөгөөд энэ маш олон хүнд хүрчээ. Японы […]

Jenny Jenny гэх фэйсбүүх хаягнаас “Ёоооо худлаа ярихыг нь хараад тэсэхгүй нь ээ. Вероселийг хоёрхон улс хэрэглэж бгаа, Бээжин хувилбарыг 40 улс хэрэглэж байгаа гэж WHO дээр бгаа шд, нөгөөдүүл нь Монголд тарьж бгааг нь ДЭМБ бүртгэчихлээ гээд итгээд байхын. ДЭМБ УХАНЬ/ВЕРОСЕЛ ХУВИЛБАРЫГ БҮРТГЭЭГҮЙ, БЭЭЖИН ХУВИЛБАРЫГ БҮРТГЭСЭН” гэсэн пост оруулан байна. Уг постыг 81 хүн […]

Товч агуулга: “Бадрах Энержи” компани үйлдвэрийн үйл явцыг өдөр тутам хянах лабораторитой. Уг лаборатори зөвхөн үйлдвэрийн явцад гарч байгаа бүтээгдэхүүний стандарт хэмжээг хянадаг ба монгол ажилчид ажиллаж байна. Тус лабораторийг хөндлөнгийн байгууллага буюу олон улсын SGS лаборатори хариуцан ажилладаг. SGS нь биологийн биш геохимийн шинжилгээний лаборатори. Tsegmed Baljinnyam гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.03.27-нд “Монголд Францын НАТОгийн […]

Монгол Улс Media фэйсбүүк группт “Д.Сумъяабазар: Иргэд ухамсартай байвал хөл хорьж, цагдахгүй” гэсэн мэдээг оруулжээ. Ингэхдээ “Ард түмэн ухамсаргүйдээ яасан юм бэ. Эцсийн эцэст улстөрчид л ард иргэдийг турхирч байгаагаас биш эгэл жирийн иргэд ар гэртээ байх нь байж, ажлаа хийх нь хийгээд мөрөөрөө л байна даг. Хотын дарга та багахан шиг даапална уу” гэсэн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх