Кино хийх зөвшөөрөл бүрийг Соёлын сайд өгөхгүй

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөлд кино хийх зөвшөөрлийг Соёлын сайд олгож байхаар тусгасан гэх мэдээлэл гараад буйг нягталх хүсэлт уншигчаас ирсэн юм.

Бид энэхүү мэдээллийг нягтлахад, аравдугаар сарын 8-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр төсөлд дурдсан заалтыг буруу ойлгосны улмаас кино хийх зөвшөөрлийг салбарын сайд олгож байх мэт ташаа ойлголтыг төрүүлсэн байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр төсөлтэй холбоотой асуулт асуухдаа “Хуулийн төсөлд бүх кино хийх, зураг авалт хийх зөвшөөрлийг сайд нь олгоно гэсэн байна. С.Чулуун сайд тийм бүх талын мэдрэмжтэй хүн байж чадахгүй л дээ. Зөвшөөрөлгүй зураг авалт хийвэл хувь хүнийг 1 сая, хуулийн этгээдийг 5 сая төгрөгөөр торгоно гэсэн байна. Энэ хуулийн төсөлд Монголын кино урлагийг хөгжүүлэх ямар концепци байгаа юм бэ. Алдагдалтай кино хийвэл та зөрүүг нь өгөх юм уу, ашигтай байвал та зөрүүг нь авах юм уу. Кино урлагийг ийм систем рүү орж яах гээд байгаа юм бэ?” хэмээн бухимдсан юм.

Харин үүний хариуд салбарын сайд С.Чулуун “Та хуулийн заалтаа буруу уншсан байна. Гадаад улсын иргэн, хуулийн этгээд манай улсад зураг авалт хийх бол л зөвшөөрөл олгоно. Монгол Улсын иргэнд хамааралгүй. Надаас, яамнаас зөвшөөрөл авахгүй” гэсэн тайлбарыг өгсөн.

Хуулийн төслийн Тавдугаар бүлгийн 12-р зүйлд гадаадын иргэн, хуулийн этгээд манай улсад кино зураг авалт хийхдээ салбар яамнаас зөвшөөрөл авахаар тусгажээ. Энэ хэсгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр буруу ойлгосон байснаа хуралдааны үеэр хэлсэн боловч тухайн хэсгийн бичлэг байхгүйгээр буруу ойлголт төрүүлжээ.

Нягталсан: Р.Адъяасүрэн (gogo.mn)

Төстэй мэдээлэл

Товч агуулга: Мягмарын Тэгшжаргал гэх фэйсбүүк хаягтай иргэн 2025.08.17-ны 10:45 цагт “УЛААНБАДРАХАД ЦАЦРАГИЙН ХЭМЖЭЭ ЧЕРНОБЫЛТЭЙ АДИЛ БОЛЖЭЭ…🙏🙏🙏ХАРААТ БУС ШИНЖЭЭЧ НАР, ГАДНЫ ЭРДЭМТЭД ТОГТООЖЭЭ! сэвээч..сэрээч!!!!” гэсэн пост оруулжээ. Уг постыг 1.5 өдрийн хугацаанд 2.3К хүн шэйрэлж, 2К хүн сэтгэгдлээ илэрхийлж, 401 хүн коммент бичжээ. Комментын хэсгийг харвал дээрх агуулгад итгэсэн хандлагатай байна. Энэхүү постыг нягтлах хүсэлт […]

“Карантинаас архи олж уугаад Энхтайваны гүүрийг машинаараа өчигдөр шөнө мөргөсөн гэнэ” гэх мэдээлэл цахим орчинд гараад байна. Энэхүү мэдээллийг бид Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Осол гарсан нь үнэн. Гэхдээ тухайн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан үзлэгээр тогтоогдсон. Халтиргаанаас үүдэн гулгаад осол гарсан” гэсэн мэдээллийг өглөө. Согтуу жолооч гүүр мөргөсөн гэх энэхүү мэдээлэл худал болох […]

Товч агуулга: Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан Намын дарга Б бусдын гарт амиа алдсан хэрэг энэ сарын 15-16-ны хооронд гарсан. Уг хэргийн талаар Ардчилсан Намаас мэдээлэл хийсэн бөгөөд үүний дараа Цагдаагийн ерөнхий газраас уг хэрэгт холбогдогч нь МАН-аас нэр дэвшигчийн ухуулагч байсныг мэдээлсэн. Үүний дараа МАН-ыг төлөөлөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ “Гэмт хэрэгт шалгагдаж […]

Tsetseg Byambaa фэйсбүүк хаягаас “Олон улсын олимпын холбоо

Товч агуулга Цогбадрахын Болор-Эрдэнэ гэх фэйсбүүк хэрэглэгч 2025.01.02-ны өдөр “Ураны хүдрийн агууламжаас хамаарч 100тн шорооноос ердөө 1% ураныг ялган авдаг ба 99% нь цацраг овоолого хаягдал болж үлддэг” гэсэн пост оруулжээ. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Монгол Улсын Засгийн газартай хамтран уран олборлох төсөл хэрэгжүүлэх гэж буй “Орано майнинг” группийн үйл […]

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч 2021 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Pfizer компанийн захиралтай холбоотой нэгэн пост оруулжээ.  Уг постод “Энэ эрхэмийг Альберт Бурла гэнэ. Грекийн Солоники гаралтай еврей хүн. Солоники 66мянган еврейг Гитлер хүйс тэмтэрч үлдсэн 2-хон мянган хүн амь гарахад эх нь асар их хахууль өргөл барьцаар амьд үлдсэн түүх бий. Пайзерийн Ер.захирал […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх