М.Зоригт: ЭМЯ хөл хориог 14 хоног сунгах санал гаргасан – ХУДАЛ

УИХ-ын гишүүн асан М.Зоригт өөрийн твиттер хуудаснаа 2020 оны арваннэгдүгээр сарын 27-ны 18:55 цагт “ЭМЯ-наас хөл хориог 14 хоног сунгах санал гаргасан байна” хэмээн мэдээлжээ.

Бид энэхүү мэдээллийг үнэн эсэхийг холбогдох газруудаас тодрууллаа.

Улсын онцгой комисст энэ санал ирсэн эсэх талаар Шадар сайдын хэвлэлээс 21:27 цагт тодруулахад “Хөл хориог сунгах эсэх талаар бүх яамдаас санал авч байгаа. Одоогоор ЭМЯ-ны санал ирээгүй байна” гэлээ.
Харин Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас энэ асуудлаар 21:42 цагт тодруулахад “ЭМЯ саналаа өгөөгүй байгаа” гэсэн юм.

Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн асан М.Зоригтын “ЭМЯ-наас хөл хориог 14 хоног сунгах санал гаргасан байна” гэсэн мэдээллийг дээрх хоёр эх сурвалж үгүйсгэлээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болно. Энэ хугацааг сунгах эсэх шийдвэр гараагүй байгаа бөгөөд эрсдлийн үнэлгээг хийсний дараа энэ долоо хоногийн сүүлээр эцсийн шийдвэр гарна гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 26-ны өдөр мэдэгдсэн юм.

Нягталсан Ц.Тамир

Төстэй мэдээлэл

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хаягаас “Хятад вакцины хэрэглээг ДЭМБ 12 сарын 31-нд зөвхөн “онцгой бүлэгт” гэж хязгаарласан, хортой гэдгий нь бол хэлэхгүй шдээ, ДЭМБ бол хятадын Цэц! Харин хортой гэдгийг эрдэмтэд хэлээд эхэлчихлээ!” гэсэн постыг нийтэлжээ. Уг постыг 230 хүн шэйрлэж, 523 хүн лайк дарсан бол 133 хүн коммент бичсэн байна. Энэхүү мэдээллийг нягталлаа. Factcheck: […]

Гоо Гоо хэмээн фэйсбүүк хаягаас “АНУ-ын Дээд шүүх бүх нийтийн вакцинжуулалтыг цуцаллаа” гэсэн гарчиг бүхий постыг 2021.06.13-нд нийтэлснийг бид нягтлан хүргэсэн.  Өмнөх нягталсан мэдээллийг ЭНД дарж үзэх боломжтой. Тэгвэл уг постод мөн “Pfizer-ийн ахлах эрдэмтэн асан Майк Иедон олон нийтэд “Ковид-19 вакцин” хэмээх бодис тарьсан хүмүүсийг аврах нь одоо оройтсон гэсэн байр сууриа дахин илэрхийлэв” […]

Bolormaa Bat-ulzii гэх фэйсбүүк хэрэглэгч “ЭНЭ КОВИДЫН ТАХЛЫГ ХҮН УДИРДДАГ” гэсэн гарчигтай нэгэн постыг 2021.12.15-ны өдөр оруулжээ. Уг постод ЭНЭ КОВИДЫН ТАХЛЫГ ХҮН УДИРДДАГ, гэрээсээ удирдаад, хаашаа, яаж явахыг төлөвлөөд сууж байдгыг та мэдэх үү? Тэр хүн бол Билл Гейтс. Микрософтын үүсгэн байгуулагчдын нэг, хэмжээгүй баян тэрбумтан. Шүтлэг сатанизм ба өөрөө өөрийгөө дээдлэх үзэл. Еугеник(цөөн […]

Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд худалдан авсан автобуснууд шинэ, хуучин гэсэн маргаан нийгэмд дэгдээд буй. Энэ нь Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын хөрөнгийн зардалд тусгасан 339.7 тэрбум төгрөгийн хүрээнд хийгдсэн ажил юм. Тэрбээр өмнө нь автобусны талаар ямар суурь илэрхийлж байсныг нягталлаа.

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх