1сар1сэдэв: Энэ зун “Хаачих вэ хө”

Налгар намрын завгүй өдрүүдээс урьтаж наадмын амралтаар хөдөөг зорих гэж буй эрхэм уншигч танд энэ бичвэрээ хаяглая. “Зуны сар зургаа биш” гэдэг дээ. Утаа, түгжрэл энэ үеэр л  мартагддаг тул бидний монголчууд уртаас урт өвөл, хаврын дараа ингэж нэг аялж, зугаалах цагаа товлодог. Харин хаачихаа мэдэхгүй байвал энэ сарын турш factcheck.mn танд хөтөч болъё. 

Аялж очъё: Үүргэвчээ мөрлөөд л гарах бидний давуу тал

Гадаадын жуулчид, эрдэмтэн судлаачид Монгол орныг үзэж бишрэхийн тулд хэдэн мянган бээрийг туулж, хэдэн мянган доллар зарцуулан байж ирдэг. Алтай Таван Богдын мөнх цаст оргилоос эхлээд Дорнодын Мэнэнгийн тал, Хөвсгөлийн хөвч тайгаас Өмнөговийн Хонгорын алтан элс хүртэлх энэ уудам орон зайд үүргэвчээ үүрээд, эсвэл машинаа асаагаад л гарахад төвөг саадгүй хүрч очих боломж монголчууд бидэнд бий. Үлгэр домогт л гардаг мэт, шүлэг шиг нэртэй газар орноороо аялж очиж, нүдээ баясгаж, сэтгэлээ тэнийлгэх шиг эрх чөлөө өөр хаана ч үгүй.

Таньж мэдье: Хүн төрөлхтний түүхийн өлгий

“Монгол орныхоо үзэсгэлэнт газар бүрийг үзэхэд нас хүрэхгүй” гэж буурлууд ярих юм билээ. Үнэхээр ч манай орны байгалийн өвөрмөц тогтоц, газрын хэвлий дэх олдворууд, эртний хотын туурь балгад нь монголчуудын төдийгүй хүн төрөлхтний үнэлж баршгүй түүхийн сан, соёлын өв юм.

Тухайлбал, Баянхонгор аймгийн Цагаан агуйгаас 700 мянган жилийн тэртээх эртний хүмүүсийн амьдарч байсан ул мөр олдсон бол Ховд аймгийн Манхан сум дахь Хойд Цэнхэрийн агуйд 40 мянган жилийн өмнөх хүмүүсийн зурж үлдээсэн арслан заан, тэмээн хяруулын дүрс бүхий хадны сүг зураг хадгалагдан үлдсэн байдаг.

Түүгээр ч барахгүй, 1922 онд Америкийн судлаач Рой Чапман Эндрюс Өмнөговь аймгийн Баянзагаас дэлхийд анх удаа үлэг гүрвэлийн өндөг олж, палеонтологийн шинжлэх ухаанд эргэлт авчирсан түүхтэй. Түүний сацуу Нэмэгтийн хөндийгөөс олдсон Тарбозавр батаар зэрэг аваргуудын олдвор манай орныг дэлхийн үлэг гүрвэлийн хамгийн баян өлгий нутаг болохыг баталдаг. Эртний нүүдэлчдийн түүх рүү өнгийвөл, Орхоны хөндий дэх Их Монгол Улсын нийслэл Хархорум, Уйгурын Хар балгасын туурь, Төв аймгийн Ноён уулаас олдсон Хүннү гүрний язгууртны булш, Дорнод аймаг дахь Хэрлэн барс хотын цамхаг гээд соёл иргэншил цэцэглэн хөгжиж байсны гэрч болсон дурсгалууд бидний хөл дор бий.

Бидний эх орон зөвхөн биднийх биш, хүн төрөлхтний хамгаалах ёстой үнэт өв гэдгийг ч энэ ташрамд таньж мэдэх нь зүйтэй. Увс нуурын ай сав, Орхоны хөндий, Бурхан Халдун уул, Монгол Алтайн хадны зураг зэрэг нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй байдаг. Түүнчлэн Богд хан уул, Говийн их дархан цаазат газар тэргүүтэй бүсүүд Олон улсын шим мандлын нөөц газарт, харин Хорго-Тэрхийн цагаан зэрэг олон нуур, ус маань “Рамсар”-ын конвенцид дэлхийн хэмжээнд данслагдан хамгаалагддаг байна.

Хайрлаж хамгаалъя: Таних тусам хайрлам нутаг

Энэ бүх түүх, гайхамшгийг өөрийн нүдээр үзэж, ухаж ойлгохгүйгээр эх орноо танихгүй насыг барвал тун харамсалтай. 

Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд нийт 32.8 сая га талбайг хамарсан 120 газар нутгийг “Тусгай хамгаалалттай газар нутаг” хэмээн хуулиар хамгаалалтад авсан бий. Бидний хамгийн ихээр зорьж очдог байгалийн цогцолборт газрууд ч эл хамгаалалтын бүсэд багтдаг.

Эгэл боргилын туйл болсон эдгээр газар орны чинагш хэдэн мянган жилийн түүх, өвөг дээдсийн маань амьдарсан ул мөр оршиж байдаг. Таних тусам хайрлах сэтгэл ундарч, хайрлах тусам байгаль дэлхийгээ хамгаалж гамнах ухамсар төрдөг жамтай. Тиймээс энэ зуны аяллаараа очсон газар бүрийнхээ түүх домог, хууч яриаг шимтэн сонсож, сэтгэлээ ч бас баясгаад ирээрэй. Хамгийн чухал нь, хожим бидний үр хүүхэд яг тэр газарт очоод зогсоход ямар үзэсгэлэнтэй байгаль угтах нь та бидний өнөөдрийн үйлдэл, хандлагаас л шалтгаална. Тиймээс байгальдаа хог биш, хайр үлдээгээд ирдэг ухамсартай аялагч байна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Аялна гэдэг аялахын нэр төдий биш, энэ бол мэдрэх, танин мэдэх, насан туршид хэрэг болох үнэ цэнтэй мэдлэг олж авах тухай маш өргөн ойлголт юм. Мөн монгол хүн болж төрснөөрөө бид юуг нэгдмэл үнэт зүйлээрээ сонгох, юуны төлөө эвтэй найртай байх, хаашаа зүтгэх, зорих вэ гэдэгт ч цаад шижмээрээ хөтөлж мэдэх юм.

Тиймээс таныг энэхүү гайхалтай аялалд гарах хүртэл бид газар усны домог хууч, түүхээр бяцхан “аялал” хийлгэсээр байх болно. Мөн адал явдалтай аяллын маршрут, очих газруудын мэдээллийг дараа дараагийн нийтлэлээрээ үргэлжлүүлэн хүргэх тул бидэнтэй хамт байгаарай!

Төстэй мэдээлэл

Ж.Даржаагийнх ам бүл долуулаа. Тэрбээр өдгөө 42 настай. Сүүлийн 15 жил түлээ,  нүүрс зарж, амьдралаа авч яваа гэнэ. Харин эхнэр Б.Дөлгөөн нь 39 настай, бага ангийн багшаар 10 гаруй жил ажиллаж буй. Том хүү Д.Төгөлдөр энэ жил 17 настай, 11 дүгээр ангид сурдаг бол удаах хүү Д.Билгүүн нь дөрөвдүгээр ангийн сурагч. Харин бага охин Д.Номин […]

Товч агуулга: Баасанжавын Отгон сэтгүүлч өөрийн фэйсбүүк хуудсаараа 2024.01.14-нд “3000 уурхай ашиглуулчихаад 32 тэрбум долларын өрөнд ороод, 3000 гаруй булаг шанд тойром гол усаа ширгээчихээд Баялагтаа эзэн гэж орилж суухаар УХААРААЧ” гэсэн пост оруулжээ. Уг постод 4.8К хүн хариу үйлдэл үзүүлснээс 3.2К нь цааш түгээсэн байна. Энэхүү агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: […]

Vavada online casino w Polsce – kasyno na

Товч агуулга Монголын морин спорт, уяачдын холбоо НҮТББ-ын Дэд ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ NTV телевизэд өгсөн ярилцлагадаа уламжлал болсон хаврын морин уралдааныг цаашдаа тогтмол зохион байгуулах байр суурьтай байгаагаа илэрхийлэх үеэрээ дараах мэдээллийг өгөв. “Хаврын уралдаан ч бай, зуны бүсийн уралдаанууд ч бай Монголын морин спорт, уяачдын холбооноос зохион байгуулалттай хийж байгаа уралдаанууд дээр энэ олон жилийн […]

Жижиг, дунд үйлдвэрийн газар хэвлэл мэдээллийн 10 байгууллагатай 1.78 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан баримт цахим орчинд ил болоод буй. Уншигчаас ирсэн хүсэлтийн дагуу уг гэрээнд багтсан хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Шилэн дансанд байршуулсан энэхүү гэрээ нь “Шинэ хоршоо хөдөлгөөний бодлого, шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт болон цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг […]

Товч агуулга: ОХУ-ын эхлүүлсэн дайнтай зэрэгцээд тус улсын суртал ухуулга цахим орчныг дамжин дэлхийн нийтийг хэрж байгаа билээ. Монгол Улсын хувьд Оросын хуурамч мэдээлэл, пропаганда цахим орчинд мөн идэвхтэй явсныг Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-ийн хийсэн мониторингийн судалгаа харуулав. Анх 2022 оны гуравдугаар сард ОХУ Украин руу дайн хийсний дараа MCIR цахим орчин болон мэдээллийн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх