Factcheck: Газар доор уусган олборлох технологи ашигласан 50 жилд ундны ус бохирдуулсан тохиолдол нэг ч гараагүй

Товч агуулга

  • 1 литр тутамд дунджаар 1 грамм хүхрийн хүчин найруулсан, 1%-ийн проценттой уусмалыг газрын хөрснөөс 170-200, зарим улсад 400-500 метрийн гүн дэх уран агуулсан уст үе рүү гаргасан цооногоор дамжуулан шахдаг.
  • Харин унданд ашигладаг ус нь ихэвчлэн 10-20 метрийн гүнд байдаг бөгөөд уран агуулсан устай ямар нэгэн байдлаар холбоогүй, холилдох боломжгүй.
  • Газрын хөрснөөс 200 метрийн гүнд байгаа үе дэх элсэн чулуун завсар агуулагдах ус нь уран болон бусад эрдэсжилтийг агуулсан, үйлдвэрлэлийн ус буюу унданд ашиглах ямар ч боломжгүй С зэрэглэлийн ус юм.
  • Олборлолтод ашигласан маш бага хэмжээний хүчил газрын гүнд үүрд үлдэхгүй. Газар доор сульфат ба устөрөгч болон задарч, аажимдаа байгалийн горимоор гөлтгөнө гэх мэт сульфатын давс болж үүсдэг.

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тухайлбал, уран олборлох нь бүс нутгийн ундны усны чанарт нөлөөлдөг тухай шүүмжлэл нийтийн дунд гараад байна.

Энэ талаар бид нягталлаа.

“Уран олборлолт нь бүс нутгийн газрын доорх усны чанар, нөөцөд сөргөөр нөлөөлнө. Ингэснээр орон нутгийн иргэд болон малчдын аюулгүй амьдрах боломжгүй болно. Энэ нь компанийн газар доор уусган олборлох технологиор олборлолт явуулахдаа ашиглах хүхрийн хүчилтэй холбоотой юм”.

Ураныг газар доор уусган олборлох (ГДУО)-доо хүчилжүүлсэн уусмал ашигладаг.

Ингэхдээ 1 литр тутамд дунджаар 1 грамм хүхрийн хүчин найруулсан буюу 1%-ийн проценттой уусмалыг газрын хөрснөөс 170-200 метрийн гүнд  зарим оронд бүр 400-500 метрийн гүнд байгаа уран агуулсан уст үе рүү гаргасан цооногоор дамжуулан шахдаг.

Энэхүү уусмалд ураныг шингээн буцааж соруулдаг ба уусмал цооногоор дамжиж байгаа тул эргэн тойрондоо нөлөөлөх боломжгүй.

Түүнчлэн газрын хөрснөөс 200 орчим зарим оронд 400-500  метрийн гүнд байгаа уг үе дэх элсэн чулуун завсар агуулагдах ус нь уран болон бусад эрдэсжилтийг агуулсан, үйлдвэрлэлийн ус буюу унданд ашиглах ямар ч боломжгүй С зэрэглэлийн ус юм.

Харин унданд ашигладаг ус нь ихэвчлэн 10-20 метрийн гүнд байдаг бөгөөд уран агуулсан устай ямар нэгэн байдлаар холбоогүй, холилдох боломжгүй, үл нэвчих шавран үеүдээр тусгаарлагдсан байдаг байгалийн тогтоцтой.

Ийнхүү олборлолтод ашигласан маш бага хэмжээний хүчил газрын гүнд үүрд үлдэхгүй. Хүчлийн сулруулсан уусмалын химийн найрлага газар доор сульфат ба устөрөгч болон задарч, аажимдаа байгалийн горимоор гөлтгөнө гэх мэт сульфатын давс болж үүсдэг байна.

Газар доор байгалийнхаа жамаар явагдах өөрчлөлтийн дүнд ойролцоогоор 10 жилийн дараа хүчиллэгийн 99% гаруй буюу бараг бүхэлдээ саармагжина. Энэ нь ГДУО технологи ашигладаг дэлхийн олон уурхайнууд болон Монголд, Дорноговь аймгийн нутагт байрлах Өмнөтийн талбайд хийж гүйцэтгэсэн  үйлдвэрлэлийн туршилтын ажиглалтын үр дүнгээр батлагдсан. 

Тиймээс энэ технологи усны чанар, нөөц, хүн, малын эрүүл мэндэд нөлөөлөх боломжгүй байна. 

Энэхүү технологийг 50 жилийн өмнө нээсэн бөгөөд 2023 оны байдлаар дэлхийн 10 гаруй улс уран олборлоход ашиглаж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, дэлхий дээр олборлож байгаа нийт ураны 70 орчим хувийг ГДУО аргаар гарган авч байна. 

ГДУО технологийн зарим чухал давуу талуудаас авч үзвэл:

  • ГДУО буюу ISR технологийг 1970-аад оны үед АНУ-д ураны салбарт анх нэвтрүүлсэн. 
  • ГДУО нь ашигт малтмалыг олборлож, харин үндсэн чулуулгийг хөндөхгүй үлдээх боломжийг олгодог. Хог хаягдлын овоолго, үүсгэхгүй, ачааны машинууд явж газар талхлахгүй, урт удаан хугацааны эвдрэл үүсгэдэггүй. 
  • Олон муж, эрх бүхий байгууллагууд, холбооны зохицуулалтууд энэ технологийг газрын доорх гүний усыг хамгаалдаг болохыг хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал, АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг(EPA) Аюулгүй ундны усны тухай хуулийн дагуу Газар доорх тарилгын хяналт (UIC) хөтөлбөрийг хянадаг бөгөөд газар доор уусган олборлох ажиллагааг хүлээн зөвшөөрдөг.
  • АНУ-ын Цөмийн Зохицуулах Хорооны мэдээлснээр ГДУО технологи нэвтрүүлснээс хойш 50 жилийн хугацаанд хэзээ ч ундны ус бохирдож байгаагүй ажээ.
  • ГДУО байгууламжууд нь ердийн олборлолттой харьцуулахад бага ус хэрэглэдэг бөгөөд ашигласан усны 99%-ийг байгальд эргүүлэн нийлүүлдэг.

Байгаль орчинд сөрөг нөлөө хамгийн багатайгаар уран олборлох нөхцөлийг бүрдүүлсэн энэ технологийг АНУ, Австрали, Хятад, Узбекистан, Канад зэрэг олон орон ашиглаж байгаа бөгөөд Казахстанд гэхэд ураны 13 уурхай энэ аргаар олборлож, хүн, мал нь зэрэгцэн, эрүүл аюулгүй аж төрж байна

Эх сурвалжууд:

  • Олон улсын Цөмийн энергийн агентлаг
  • АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг
  • АНУ-ын Цөмийн Зохицуулах Хороо
  • Nuclear Fuels
Төстэй мэдээлэл

Товч агуулга 2021 онд бүртгэгдсэн сэтгэцийн эмгэгийн 58.2%

Билгүүн номч Бямбын Ринчен, Домогт “Битлз” хамтлагийн гишүүн асан, хөгжимчин, ая зохиогч Жон Леннон нарын зураг ойрын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр түгээд буй.  Уг зургийг бид нягтлахад эвлүүлэг болох нь нотлогдлоо. Тодруулбал, Жон Ленноны уг зураг нь 1974 оны наймдугаар сарын 29-нд Нью-Йорк хотноо гэрэл зурагчин Боб Груэний авсан зураг ажээ. Боб Груэн энэ зургийн […]

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар УИХ хэлэлцэж байгаа бөгөөд сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотын асуудал олон нийтийг төөрөгдүүлсээр байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 30.2-т Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 20-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна хэмээн заасан. Өнгөрсөн найман […]

Товч агуулга Америкчууд Украин дахь биолабораториудаа Монгол Улсын газар нутагт шилжүүлэхээр төлөвлөж байгаа гэж анх мэдээлсэн “Известия” сонины толгой компанийн удирдлагын багт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний хамаатан багтдаг. Украинд АНУ-ын ажиллуулдаг, биологийн зэвсгийн ямар ч лаборатори байхгүй. Биологийн лабораторид хадгалагдаж байгаа эмгэг төрүүлэгчид нь ердөө л бактери, вирус. ХӨСҮТ-ийн дэргэд анх удаа BSL-3 буюу Био аюулгүй […]

Товч агуулга Жүрмэд Занаа гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.28-нд “ГАРДАСИЛ ВАКЦИНЫ НАЙРЛАГАД ИЙМ ХОРНУУД БАЙНА!!!!! ИЙМ ЮМААР ДАРХЛАА ТОГТООДОГ ГЭДЭГ ҮЛГЭРТ БҮҮ ИТГЭЦГЭЭЭ,, ХҮМҮҮС ЭЭЭЭЭ!!!!!!!!!” гэсэн пост оруулжээ. Уг пост дахь агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. “Амин хүчил, аморф хөнгөн цагаан гидроксифосфат сульфат, нүүрс ус, L-гистидин, эрдэс давс, полисорбат 80, натрийн борат, витамин, мөөгөнцрийн […]

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хаягаас “Дархлаа тогтсон эсэх нь 7-8

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх