БиоНТех вакцинаас 10 дахин муу-хор шахуулчихжээ – ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Tserenkhuu Ishtseden нэртэй Фэйсбүүк хэрэглэгч “16.07.21 ПАЛ ХИЙСЭН МЭДЭЭ” гэсэн нэгэн линкийг постолжээ.

Тэрбээр “Жунгаа вакцины үр дүн хүмүүс өөрсдөө халдвар аваад эдгэснээс үүссэн эсрэг биетэд ч хүрэхгүй байгааг эцсийн байдлаар тогтоожээ. Энэ тухай бараг бүх агентлагууд мэдээлж байна. Хятад улс энийгээ хүлээн зөвшөөрсөн нь “хохь чинь” гэж байгаа юм шиг…

БиоНТех вакцинаас 10 дахин (дахин шүү) муу вакцин-хор шахуулчихжээ.

ЗГ одоо шууд огцорно уу?

Үүнээс өөр үндэслэл гэж юу байхав дээ” гэжээ.

Уг постыг 4 цагийн хугацаанд 273 хүн шэйрлэж, 537 хүн лайк даржээ.

Дээрх агуулгыг нягталлаа.

FactCheck:

Уг фэйсбүүк хэрэглэгчийн хувцаалцсан Ria.ru сайтын мэдээллийг шалгалаа.

Тэрхүү мэдээ нь “Файзер вакцин Хятатын Синовак вакцинаас илүү үр дүнтэй” гэсэн гарчигтай байна. Өөрөөр хэлбэл, Синовак вакцинтай харьцуулахад Файзер 10 дахин илүү үр дүнтэй байгаа тухай мэдээлэл байна. Гэвч дээрх харьцуулсан судалгаанд дурдсан Синовак вакциныг Монгол Улсад ашиглаагүй.

Монгол Улсын хувьд дөрвөн төрлийн вакцинаар иргэдээ дархлаажуулж байгаа. Үүнд:

AstraZeneca

Британи-Шведийн AstraZeneca компани, Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн коронавирусийн эсрэг AstraZeneca вакциныг 2021.02.16-нд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл олгосон.

Синофарм үйлдвэрийн идэвхгүйжүүлсэн вакцин(Монголд ашиглаж буй)

БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн идэвхгүйжүүлсэн вакцинаас 4.3 сая тунг авсан бөгөөд ДЭМБ 2021.05.08-нд зөвшөөрөл олгосон.

Спутник V

Энэхүү вакцинд одоогоор ДЭМБ зөвшөөрөл өгөөгүй байна. Манай улс ОХУ-аас тус вакцинаас 100,000 тунг аваад байна.

Pfizer-BioNTech

ДЭМБ-аас хамгийн анх буюу 2020.12.31-нд коронавирусийн эсрэг вакциныг бүртгэсэн нь Pfizer-BioNTech. Уг вакцинаас 411,220 тунг манай улс авсан бөгөөд өнөөдрийн байдлаар жирэмсэн эмэгтэйчүүд болон 12-17 насныхныг дархлаажуулж эхэлсэн.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсад Синовак вакциныг нэг ширхэг тунг ч ашиглаагүй, “Синофарм” үйлдвэрийн вакциныг ашигласан.

Тиймээс дээрх мэдээлэл нь иргэдийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН байна.

Дээрх вакцинууд нь 79-95%-ийн үр дүнтэй бөгөөд коронавирусийн мутацуудын эсрэг үр дүн нь тодорхой хэмжээнд буурсан ч нас барах, өвчлөл хүндрэх зэрэг эрсдэлээс 90-ээс дээш хувиар хамгаалж байгаа нь манай улсад ч мөн судалгаагаар тогтоогдсоныг ХӨСҮТ мэдээлсэн юм.

Зураг. Коронавирусийн мутацуудын эсрэг акцинуудын үр дүн.

Эх сурвалж:

ХӨСҮТ

ЭМЯ

ДЭМБ

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Xemnel.com фэйсбүүк хуудаст “ХҮҮХЭД 7 НАСТАЙГААС СУРГУУЛЬД ОРУУЛАХ

Нийслэл Улаанбаатар хотыг удирдахаар ажилласан хотын дарга нарын нийтэд мэдээлсэн ч өнөөг хүртэл биелүүлээгүй зарим амлалтыг эргэн сануулж байна. 100 айлыг нүүлгэнэ 2018.06.05 “Барилгын материалын үйлдвэрүүдийг 9 дүгээр сарын 1-н гэхэд Налайх руу нүүлгэж дуусна” НИТХ-ын төлөөлөгч, 100 айлын барилгын захыг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга: Налайхын Үйлдвэр Технологийн Парк руу энэ хавийн үйлдвэрүүдийг […]

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа. “Хүхрийн хүчил нь маш аюултай, хортой бодис юм. Оператор компани хэдэн мянган тонн хүхрийн хүчлийг газрын гүн рүү шахна. Уг хорт бодисыг аюулгүй тээвэрлэж чадна гэдэгт эргэлзэж […]

Дэлхийн улс орнууд вакцинаа зогсоож эхэлсэн гэсэн пост сүүлийн үед цахим орчинд гараад байна. Тухайлбал, Sanjaajamts Chimgee гэх фэйсбүүк хэрэглэгч 2021.01.25-нд “ХУУРАМЧ ТАХАЛ ГЕНОЦИТ НЬ ИЛЧЛЭГДЭЖ ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ВАКЦИНАА ЗОГСООЖ БХАД МОНГОЛЧУУД МУТАЦЫН ҮЛГЭРТ НЬ ИТГЭЖ ХОРОО ШАХУУЛЖ БДАГ АРАГГҮЙ МУНХАГ АЙМХАЙ ХУВИА ХИЧЭЭГЧ АРД ТҮМЭН ЮМАА” гэсэн пост оруулсныг 110 хүн шэйрэлжээ. Энэ […]

Bachi Nyangar гэх фэйсбүүк хэрэглэгч наймдугаар сарын 23-нд “Сингапурын Эрүүл Мэндийн КО бол зохиомол гэдэгт бүрэн дүгнэлт хийжээ” гэх агуулгыг нийтэлсэн байна. Түүний постыг 182 хүн цааш түгээж, 174 хүн лайк даржээ. Уг постод (постыг засваргүйгээр доор оруулав): “Сингапурын Эрүүл Мэндийн Яам ДЭМБ-ийн үгэнд оролгүй КОВИД туссаад нас барсан хүнд задлан шинжилгээ хийж үзжээ. Тэд […]

Товч агуулга: Otgonbayar Jadambaa гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.02.25-ны өдөр МИАТ-ын удирдлага, зохион байгуулалтын схем бүхий зурагтай пост оруулжээ. Уг постод “Та нар яагаад МИАТ ер нь Агаарын тээврийн салбар Нислэг маш үнэтэй байгааг мэдэх үү? 6 онгоцтой 120 даргатай юм билээ тэгээд өнөөдүүл нь шахаа хийсээр байгаад Улаанбаатараас-Бээжин 1.500.000 Бээжингээс хаашаа ч ниссэн 100.000 – […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх