FACT CHECK: Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга Сингапурт байгуулсан компаниа шинэ оны өмнөхөн татан буулгажээ

Зарим мэдээллийн хэрэгслээр тараад байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой баримтыг бид өөрийн эх сурвалжаар баталгаажуулан шалгаж үзлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга нь нэг сая сингапур долларын дүрмийн сантай “GENCO HOLDINGS PTE LTD” компанийг 2001 онд Сингапур улсад үүсгэн байгуулж, 50 хувийг нь эзэмшиж байжээ. Улмаар 2013 онд охин Б.Намууныхаа нэр дээр компанийн эзэмшлийн хувийг шилжүүлсэн байна.

Электроник тоног төхөөрөмжийн бөөний худалдаа эрхлэх зорилготой GENCO HOLDINGS компанийг 2020 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр татан буулгасан болохыг Сингапурын засгийн газрын эх сурвалж баталлаа.

Сингапурт бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн мэдээллийн сан нь бүх хүнд нээлттэй биш боловч хүссэн хүнд дурын компанийн мэдээллийг бага хэмжээний төлбөртэйгөөр гаргаж өгдөг журамтай тул манай редакци үүнийг ашиглан дээрх мэдээллийг олж авсан юм.

Ерөнхийлөгчийн эзэмшлийн компани нь манай улсын хууль тогтоомжийг хэрхэн зөрчиж буйг тайлбарлая. 

Засгийн газрын 2017 оны 326 дугаар тогтоолд оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэн баталсан билээ. Уг жагсаалтын 46 дугаарт Сингапур улсыг оруулсан байдаг. 

Харин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 101.1-д “Хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглоно” хэмээн заасан байна. 

Үүнээс харахад Ерөнхийлөгчийн хамаарал бүхий этгээд Б.Намуун Сингапурт хуулийн этгээдийн тодорхой хувийг эзэмшиж байсан тул төрийн тэргүүнийг хуулиар хориглосон үйлдэл хийсэн гэж үзэж болохоор байна.

Нягталсан: iKon.mn

Төстэй мэдээлэл

Нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагаас эхлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэг шилжсэн. 12 хоногийн хугацаатай хөл хорионы үеэр “Нэг хаалга-нэг шинжилгээ”-г зохион байгуулж, нийслэлийн 411 мянган өрх бүрийн нэг гишүүнээс шинжилгээ авахаар болсон. Хэрэв иргэд шинжилгээнээс татгалзвал Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулах талаар ч яриад буй. […]

“ҮНЭХЭЭР НИЙТЭЭРЭЭ ДУУСАЖ БАЙНА ДАА. ТЭМЦЭЭД БИД ДИЙЛЭХГҮЙ ЮМ. Ёстой эмгэнэл юм” гэсэн тайлбар бүхий матрас дээр хөнжил нөмрөн хэвтэж буй хүүхдийн зураг цахим орчинд тархсан. Уг зургийг иргэн Ч.Ганжавхлангийн 2017 онд Ид шидийн аяны хүрээнд бэлэг тараах, сайн үйлсийн аяны үеэр бичсэн постын хамт шэйрлэж байгаа бөгөөд уг зургийг нягталлаа. Энэхүү зургийг 2019 оны […]

Өчигдөр буюу 4 дүгээр сарын 29-ний өдөр твиттерт МАХН-ын гэж андуурагдахаар хаягнаас “Манай намын хаягийг дагаснаар та байр авах эрхийн гэрчилгээгээ гардаж авлаал гэсэн үг” гэсэн жиргээ тарав. Уг жиргээг иргэдийн ихэнх нь хуурамч хэмээн ялгаж таниж буй хэдий ч дотор нь итгэн үнэмшиж буй иргэд ч байгаа нь сэтгэгдлүүдээс харагдав. Тухайлбал тэд, дахиж танай намд итгэхгүй, […]

Bolormaa Bat-ulzii гэх фэйсбүүк хэрэглэгч “ЭНЭ КОВИДЫН ТАХЛЫГ ХҮН УДИРДДАГ” гэсэн гарчигтай нэгэн постыг 2021.12.15-ны өдөр оруулжээ. Уг постод ЭНЭ КОВИДЫН ТАХЛЫГ ХҮН УДИРДДАГ, гэрээсээ удирдаад, хаашаа, яаж явахыг төлөвлөөд сууж байдгыг та мэдэх үү? Тэр хүн бол Билл Гейтс. Микрософтын үүсгэн байгуулагчдын нэг, хэмжээгүй баян тэрбумтан. Шүтлэг сатанизм ба өөрөө өөрийгөө дээдлэх үзэл. Еугеник(цөөн […]

Товч агуулга 2021-2022 онд хүүхдүүдийн нас баралт 8,200%

Монгол Улс шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад АстраЗенека вакциныг ашиглахыг түр хугацаагаар хойшлуулсан талаарх мэдээллийг цахим орчинд түгээж эхэллээ. Дани, Норвеги, Исланд улс Оксфордын их сургууль болон Англи-Шведийн “АстраЗенека” компанийн хамтран боловсруулсан вакцины хэрэглээг түр зогсоож, уг вакцин цусны бүлэгнэл үүсгэж байгаа эсэхийг судлахаар болсон талаарх мэдээллийг өнөөдөр өглөө ВВС мэдээлсэн. Уг мэдээлэлтэй холбоотойгоор манай […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх