Антибоди тест COVID-19 халдварыг таван минутад оношилно – ХУДАЛ

“One step test kit” гэсэн бичигтэй цэнхэр уут бүхий тестээр COVID-19-ийн халдварын таван минутад оношлох тухай олон нийтийн сүлжээд пост оруулжээ. 

Тухайлбал, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин ийнхүү пост оруулсан байна. 

Уг тестийг иргэн Та аваад гэртээ таван минутад халдвартай эсэхээ оношлох боломжтой юу гэдгийг бид UNICEF-ийн Эрүүл мэндийн ахлах зөвлөх, доктор Б.Цогтбаатартай холбогдон нягталлаа. 

Зураг дээрх энэхүү цэнхэр өнгийн “антитела” тест нь өмнө нь коронавирусийн халдвар авсан эсэхийг оношилдог буюу хүний биед эсрэг биет үүссэн эсэхийг тодорхойлдог байна. Түүнчлэн энэхүү тестийг гэрээр ашиглах боломжтой ч чихрийн шижин, жирэмсний тест шиг энгийн биш учраас тодорхой сургалт авсан, мэдлэгтэй байх шаардлагатайг Б.Цогтбаатар анхааруулж байна. Учир нь уг тестээр шалгахад уусмал дусаах зэрэг нэмэлт үйл ажиллагаа орох нь. 

Харин одоо Улаанбаатар хотод 11 цэг байгуулан зохион байгуулж буй шинжилгээгээр “антиген” тест ашиглаж байгаа бөгөөд энэ нь хүний биед коронавирусийн халдвар тухайн мөчид байгаа эсэхийг тодруулдаг байна. 

Өөрөөр хэлбэл, Антибоди тест COVID-19 халдварыг таван минутад оношилно гэдэг нь худал мэдээлэл буюу өмнө нь халдвараар өвчлөөд эдгэсэн эсэхийг уг тестийн тусламжтай мэдэж болох юм байна.

Нягталсан: Ц.Тамир 

Төстэй мэдээлэл

Саримс идэх нь шинэ коронавирусийн халдвараас хамгаална гэсэн мэдээлэл нийгмийн мэдээллийн сүлжээнд дахин тархаад байна. Тэгвэл энэ нь худал мэдээлэл болох тухай ДЭМБ-аас энэ оны 2 дугаар сард мэдээлсэн. Саримс нь эрүүл хоол хүнсэнд ордог бөгөөд зарим бичил биетний эсрэг үйлчилгээтэй гэдэг нь нотлогдсон хэдий ч COVID19 буюу шинэ коронавирусээс хамгаална гэсэн нотолгоо байхгүй гэдгийг ДЭМБ-аас зөвлөжээ. […]

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар УИХ-ын дарга Г.Занданшатар олон нийтийн сүлжээнд зөвлөмж түгээжээ. Түүний өгсөн зөвлөмжид 1200 хүн талархаж, 11 мянган хүн хуваалцжээ. Уг зөвлөмж дэх заалтууд үнэн эсэхийг нягтлуулах хүсэлт уншигчаас ирсэн тул нягталлаа. 1. Коронавирус 400-500 нм диаметр – ХУДАЛ Factcheck: Халдвар авсан хүмүүс найтаах, ханиах зэрэгт вирусийн бичил дусал гадаргуу дээр хүрэх, эсвэл ширээ, […]

Товч агуулга Ariunbold Ayur гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.10.25-ны өдөр дараах постыг оруулжээ. “Монголд төрж өсөж буй 10 хүүхдийн 4 нь аутизм-тай болж байгаа гэж сэтгэцийн эмч нар хэлж байгаа шүү…гамшиг биш гэж үү!?!?…………………………Нярайг төрөөд 24 цаг болоогүй байхад 3 хор нэг дор шхчихаад “угаасаа аутизмтай, элдэв өвчтэй төрсөн” гэж хуцаж, эрэмдэг зэрэмдэг болсны шалтгааныг нь […]

УИХ-ын 2024 оны сонгуулийн 12-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт Ардчилсан Намаас нэр дэвшиж буй Ч.Лодойсамбуу болон Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар саунд сууж буй зураг цахим орчинд тараад байна. Уг зургийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Энэхүү зургийг 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар Нийслэл гэх цахим хаягнаас “Таны бодол?” гэсэн […]

МУБИС-ийн хоёр оюутнаас халдвар илэрч, зургаан оюутан халуурч байгаа талаар олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлээд байна. Тэгвэл энэ нь худал болохыг Засгийн газар, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдэгдлээ. Тэрбээр “Буруу ташаа, албан бус мэдээлэл түгээж байгаа зарим хэвлэлийн мэдээг залруулж байна. Яаран нягтлаагүй мэдээллийг түгээх нь цар тахлаас урьдчилан сэргийлэхэд нэмэр болохгүй” […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх