Ковидоор өвчилсөн бол 8-10 жил л наслах боломжтой – НОТЛОГДООГҮЙ

updatemn.com сайтад “ЭМҮҮЖИН: Ковидоор нэг өвчилсөн бол 8-10 жил л наслах боломжтой” хэмээх гарчиг бүхий мэдээлэл нийтлэгджээ. Энэхүү мэдээлэл нь сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүүжингийн фэйсбүүк хуудастаа оруулсан мэдээллийг тэр чигээр нь оруулжээ. 

Бид энэхүү мэдээллийг нягтлахад Ковидоор өвчилсөн бол 8-10 жил л наслах боломжтой гэдэг нь нотлогдсонгүй.

Монголд дахь ЮНИСЕФ-ийн Эрүүл мэндийн ахлах зөвлөх, доктор Б.Цогтбаатар “Аливаа өвчний олон жилийн үр нөлөөг судлах буюу COHORT судалгаа хийж тогтоодог. Ковид цар тахал бүртгэгдээд жил ч болоогүй байхад 8-10 жил л наслах боломжтой гэх мэт хэлэх боломжгүй” хэмээн дээрх мэдээллийг үгүйсгэсэн юм.

Харин уг нотлогдоогүй мэдээллийг яруу найрагч Р.Эмүүжин анх өчигдөр буюу 11 дүгээр сарын 29-ний оройн 20:24 цагт оруулсан бөгөөд асуудал болсон “Ковидоор нэг өвчилсөн бол 8-10 жил л наслах боломжтой” хэмээх хэсгийг тэрээр 21:48 цагт эх бичвэрээсээ авч устган засвар оруулжээ. 

Харамсалтай нь updatemn.com сайт тэрхүү засварыг хийхээс өмнө нийтэлсэн тул ийнхүү одоо болтол олон нийтэд нотлогдоогүй ташаа мэдээллийг түгээсээр байна. 

Нягталсан: Ц.Тамир 

Төстэй мэдээлэл

Фэйсбүүкийн чатаар “Хөвсгөл аймагт шинэ коронавирусийн халдвар илэрсэн, улс орон дайны байдалтай адил хэмжээний онц байдал зарлаад байна, …” гэх зэрэг агуулга бүхий эмэгтэй хүний дуут мессеж фэйсбүүкийн чатаар ихээр тархаж байна. Тэгвэл уг мэдээллийг Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн газар үгүйсгэлээ. Тэд дээрх мэдээллийг ор үндэслэлгүй худал мэдээлэл гээд иргэдийг цааш түгээхгүй байхыг хүсчээ. Түүнчлэн […]

Товч агуулга Хэдийгээр ДОХ өвчин нь вирусээр үүсгэгддэг

Товч агуулга АНУ-ын цэргийнхэн хүүхдийн вакцинаас скополамин илрүүлсэн

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хаягаас “Дархлаа тогтсон эсэх нь 7-8

Товч агуулга КОВИД-19 вакцин нь хорт хавдар үүсгэдэг гэдэг нь үлгэр домог. Аль ч вакцин таны ДНХ-тэй ямар нэгэн байдлаар харилцан үйлчлэлцдэггүй бөгөөд өөрчилдөггүй. Вакцин хийлгэснээс 1-2 сарын дотор хорт хавдар үүсдэг гэсэн мэдэгдэл нь “биологийн хувьд боломжгүй”. Хорт хавдартай хүмүүсийг КОВИД-19 вакцины бүх тунг аль болох хурдан авахыг зөвлөсөөр байна. Коронавирусийн цар тахал харьцангуй […]

Гоо Гоо хэмээн фэйсбүүк хаягаас “АНУ-ын Дээд шүүх бүх нийтийн вакцинжуулалтыг цуцаллаа” гэсэн гарчиг бүхий постыг 2021.06.13-нд нийтэлжээ. Уг постод “АНУ-д Дээд шүүх бүх нийтийн вакцинжуулалтыг цуцалжээ. Билл Гейтс, АНУ-ын Халдвар судлалын ахлах мэргэжилтэн Фаучи, Биг Фарма нар АНУ-ын Дээд шүүхэд өнгөрсөн 32 жилийн хугацаанд хийсэн бүх вакцинууд нь иргэдийн эрүүл мэндэд аюулгүй байсныг нотолж […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх