УОК: Хотын автомашины хөдөлгөөнийг 90% бууруулахад машины тоо 10 мянга болж буурна -ХУДАЛ

Мягмар гараг буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ын өдөр УОК хуралдсаны дараа нийслэлийн автомашины хөдөлгөөнийг илүү хумихаар шийдвэрлэсэн талаар мэдээлэхдээ хоорондоо зөрүүтэй тоонууд хэлсэн юм

Мэдээллийн үеэр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор тээврийн хөдөлгөөнийг нарийн цагийн хуваарьт шижлүүлсэн. Бид 17,000 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно гэж тооцоолсон. Гэтэл өнөөдрийн байдлаар бидний тооцоолж байснаас илүү тээврийн хэрэгсэл буюу 40,000 – 50,000 автомашин хөдөлгөөнд оролцож байна. Иймд цаашид зохицуулалтыг илүү чангатгаж, хөдөлгөөнийг хумихгүй бол КОВИД-19-ийн эрсдэл өндөр байна.

Олон улсад авч хэрэгжүүлсэн ажилд тооцоо судалгаа хийгээд ер нь 90% хүртэл хөл хорьж байж тодорхой үр дүнд хүрсэн тооцоо байгаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Ж.Амгалан: Өнөөдөр замын хөдөлгөөний нягтрал 10% буюу 30,000-аар нэмэгдсэн. Энэ нь сөрөг үр дагавартай. Энэ нягтралыг бууруулж сийрэгжүүлэхийн тулд үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлнэ. Ердийн горимд 450-480 мянган машин хөдөлгөөнд оролцдог байсан. Үүнийг буцаагаад 90% багасгах арга хэмжээ авна. 

УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: Өнөөдөр 40-50 мянган машин замын хөдөлгөөнд орно. Үүнийг 8-10 мянгаар хэтрүүлэхгүй барина. Хөл хөдөлгөөнийг 90% хумина.

Factcheck: Ж.Амгалан хурандаагийн хэлсэнчлэн Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд ердийн үед 480 хүртэл мянган тээврийн хэрэгсэл оролцдог бол үүнийг 90% бууруулахад 48 мянга орчим машиныг хөдөлгөөнд оролцуулах боломж бүрдэхээр байна. 
Гэвч хотын дарга Д.Сумъяабазар 40,000 – 50,000 автомашин хөдөлгөөнд оролцож байгааг хумих зорилгоор шийдвэр гаргаснаа хэлсэн. Түүний тооцоолсноор 17,000, Ц.Ганзоригийн мэдээлснээр 10,000, дунджаар 15,000 автомашины тоог барихын тулд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 90% биш, 97% хүртэл бууруулахаар байна. Эсвэл 90% бууруулаад 50 орчим мянган машин явуулах боломжоор хангах шаардлагатай болох нь.

Өөрөөр хэлбэл ийнхүү УОК-ын гишүүд нэг дор суусан хэрнээ хоорондоо зөрүүтэй мэдээлэл өгч, төөрөгдүүлж байна.

Нягталсан: Ц.Тамир

Төстэй мэдээлэл

Фэйсбүүк дэх “1072 huvitsaa” гэх хаягт нэгдүгээр сарын

Товч агуулга Зургаан сартайгаас доош насны хүүхдийг ээж нь вакцин хийлгэсний дараах эхний 48 цагт хөхүүлэхдээ болгоомжтой байхыг судлаачид сануулаад судалгааны үр дүнд вакцинжуулалт нь аюулгүй байсан гэдгийг хэлжээ. Аль нэг вакцин нь хөхөөр хооллож буй нярай хүүхдэд хор хөнөөл учруулдаг гэсэн нотолгоо байхгүй. Вакцин нь эхчүүдийн хөхний сүүнд коронавирус буюу SARS-CoV-2-ыг таньдаг эсрэгбие, тэр […]

Товч агуулга Долдугаар сарын дунд ба наймдугаар сарын эхээр л гэхэд вакцин хийлгээгүй хүмүүс COVID-19-ийн улмаас нас барах тохиолдол нь бүүстер тун хийлгэсэн хүмүүсийнхээс 10 дахин их байна. Вакцины нөлөөгөөр хүний биеийн дархлаа муудах, үгүй болох гэсэн ойлголт байхгүй. COVID-19 вакцинаар тогтсон дархлаа нь өвдсөнөөс илүү найдвартай, аюулгүй хамгаалалт болдгийг судалгааны үр дүнгээр тогтоосон. Tata […]

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд МҮОНТВ-ийн мэдээллийн хөтөлбөрөөр Монгол Улсад 400 сая жуулчин ирэх боломж байгаа талаар ярьсан нь боломжтой эсэх талаар бид нягтлан хүргэсэн билээ.  Тэрбээр Хэнтий аймгийн Чингис Хот, Дадал сумыг 200 км замаар холбож, шинэ гүүртэй болсноор ийм боломж үүснэ хэмээн ярьсан юм.  Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрэдэнэ ямар нэгэн […]

Д Алтангэрэл хэмээх твиттер хаягаас нэгэн зураг нийтэлжээ. Тайлбар нь “Зураг дээр Монгол Улсын гурван Ерөнхийлөгч Оюутолгойн ордыг баялгийн хамт эзэмшигч Роберт Фридландтай хундага тулгаж байгаа байдал. Өлсгөлөн гөлөг шиг харцтай энэ этгээдүүд Монголчуудын асар их баялгийг гадныханд найр тавьж өгөхдөө санаа нь зовсон болов уу” гэжээ. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу бид […]

Товч агуулга: Otgonbayar Jadambaa гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.02.25-ны өдөр МИАТ-ын удирдлага, зохион байгуулалтын схем бүхий зурагтай пост оруулжээ. Уг постод “Та нар яагаад МИАТ ер нь Агаарын тээврийн салбар Нислэг маш үнэтэй байгааг мэдэх үү? 6 онгоцтой 120 даргатай юм билээ тэгээд өнөөдүүл нь шахаа хийсээр байгаад Улаанбаатараас-Бээжин 1.500.000 Бээжингээс хаашаа ч ниссэн 100.000 – […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх