Нүүр хуудас Зөвлөмж Өнөөдөр олон улсын БАРИМТЫГ НЯГТЛАХ ӨДӨР

|

Өнөөдөр олон улсын БАРИМТЫГ НЯГТЛАХ ӨДӨР

Өнөөдөр олон улсын Fact Checking Day буюу Баримтыг нягтлах өдөр. Олон улсын баримтын нягтлах сүлжээ буюу IFCN байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг баримтыг нягтлах олон улсын өдөр болгон тэмдэглэж байхаар зарласан.

Энэ өдөр нь нийгмийн эрүүл мэнд, сэтгүүл зүй төдийгүй хүн бүрийн өдөр тутмын амьдралдаа мэдээллийг нягталж, шалгаж, илүү шүүлтүүртэйгээр хүлээн авахыг уриалдаг өдөр юм.

Сүүлийн жилүүдэд хуурамч мэдээлэл ихсэх болж үүнээс үүдэн мэргэжлийн сэтгүүл зүйд итгэх олон нийтийн итгэл үнэмшил буурах, мэргэжлийн сэтгүүл зүй болоод сошиал медиагийн зааг, ялгаа бүдгэрэх зэрэг үзэгдлүүд ажиглагдаж байна.

Өөрөөр хэлбэл мэргэжлийн салбарт баримт мэдээллийг нягтлан шалгах дадал, соёл бий болох хэрэгцээ, нөгөө талдаа иргэдийн хувьд хуурамч мэдээллийг таньж мэдэх, мэдээлэлд шүүмжлэлтэй хандах хандлага манай нийгэмд нэн шаардлагатай болсон.

Тиймээс FACTCHECK.MN сайтыг үүсгэн байгуулсан бөгөөд манай редакц нь хараат бус, бие даасан зарчмаар ажиллаж, мэргэжлийн түвшинд баримтыг нягтлан шалгахыг зорьдог. Ингэснээр иргэдэд мэдээллийн үнэн зөвийг ялган хүлээн авах, аливаа мэдээлэлд шүүмжлэлтэй хандахад тус болохыг зорьж байгаа юм.

Сонгууль, шинэ коронавирусийн халдварын тархалт, вакцин зэрэг нийгэмд тулгамдсан асуудалтай холбоотойгоор сүүлийн жил гаруйн хугацаанд цахим орчин төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа, худал мэдээлэл гарах нь ихсэж байгаа тул бид нягталж шалгасан мэдээллийг уншигчиддаа хүргэж байгаа билээ.

Өнгөрсөн жилийн хугацаанд бидний хийсэн нийт нягталж шалгасан ажлын 10 орчим хувь нь Хэвлэл мэдээллийн редакцаас өөрөөр хэлбэл сонин, сайт, телевизээр гаргасан мэдээлэл байсан ба үлдсэн 90 орчим хувь нь нийгмийн сүлжээн дэх иргэдийн өөр хоорондоо түгээсэн мэдээлэл байлаа. Өөрөөр хэлбэл, редакц бүхий хэвлэл мэдээллийн байгууллага хуурамч мэдээлэл түгээх бус иргэд хуурамч мэдээллийг нийтлэх, түгээх нь дийлэнх байгаа юм.

Мэдээллийг нягталж шалгаж хүлээн авах, түгээх нь ташаа, худал мэдээллээс үүсэн гарах уршгаас сэргийлэхэд тустай. Худал мэдээлэл хүний аминд ч хүрэх магадлалтай болохыг олон улсын фактчекерүүд онцолдог болохыг сануулах нь зүйтэй.

Олон улсын баримтыг нягтлах өдөрт зориулан мэдээллийг шүүлтүүрдэх долоон арга буюу долоо хэмжиж нэг огтлох зарчмыг танилцуулж байна.

 

Төстэй мэдээ

Өргөдлийн байнгын хороо шатахууны үнийг бууруулсан гэдэг нь ХУДАЛ

УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотойгоор нэр дэвшиж, сонгуульд өрсөлдөгчид, ялангуяа улирч буй парламентын гишүүд элдэв ажлыг өөрийн болгож "наах" үзэгдэл цөөнгүй гарч...

Л.Энх-Амгалан: 2019 онд зам тээврийн ослоор 25,000 хүн амь насаа алдаж, тахир дутуу болсон -ХУДАЛ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ХЭҮК-ын гишүүдийг томилох тухай хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан зарим тоо баримтыг дурдаж, нэр дэвшсэн комиссын гишүүдийн байр суурийг сонссон...

О.Магнай, тусгай зөвшөөрлийг БАЙХГҮЙ БОЛГОНО гэсэн ч АН-ын мөрийн хөтөлбөрт ЦӨӨРҮҮЛНЭ гэжээ

УИХ-ын 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшиж буй О.Магнай дараах амлалтыг иргэдэд өгсөн бичлэгээ олон нийтийн сүлжээгээр цацжээ. ...

Хилийн заставыг дотогш татсан гэдэг мэдээлэл батлагдсангүй

Цахим орчинд “Дорнодын хилийн заставыг 40 км дотогш татсан нь цаашдаа хоёр улсын хилийн заагийг мөн ингэж тогтоох урьдчилсан нөхцөлийг хангаж өгчээ” гэсэн...

Малайзад цоо шинэ вирус илэрсэн үү?

“Малайзад цоо шинэ вирус илэрчээ. Хажууд нь коронавирус зүгээр л хамрын ханиад” хэмээх постыг @SBilegsaikhan хэмээх хаягнаас жиргэжээ. Түүний жиргээг харвал Нипа гэх вирусийн талаар...

Хандив өгөх

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно. 

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

FACTCHECK апп суулгах заавар

Та FACTCHECK сайтын PWA аппыг суулгахын тулд товчийг дарж дараа нь ‘Add to Home Screen’ товчийг дарна уу.

Та FACTCHECK сайтын PWA аппыг суулгахын тулд ‘Суулгах’ товчийг дарна уу.
Суулгах
Та FACTCHECK сайтын PWA аппыг суулгахын тулд товчийг дарж дараа нь ‘Install’ товчийг дарна уу.
Та FACTCHECK сайтын PWA аппыг суулгахын тулд SAFARI ICON товчийг дарж дараа нь ‘Add to Home Screen’ товчийг дарна уу.
Та FACTCHECK сайтын PWA аппыг суулгахын тулд вэб хөтчийнхөө ‘Add to Home Screen’ товчийг дарна уу.
Та FACTCHECK сайтын PWA аппыг суулгахын тулд холбоос оруулдаг нүдний баруун талд байгаа тэмдэг дээр дарж ‘Install’ товчийг дарж суулгана уу.
Одоогоор FACTCHECK сайтын PWA апп нь таны вэб хөтөч дээр суулгах боломжгүй байна. Та дараах хөтчийг татаж суулгаад манай PWA аппыг суулгах боломжтой:

Та дараах маягтыг бөглөж бидэнтэй холбоо барина уу:

FACTCHECK нягталсан мэдээлэлдээ үнэлгээг хэрхэн хийдэг вэ?

Нягтлуулах, хуурамч мэдээлэл илгээх

Та хаа нэгтээ эргэлзээтэй мэдээлэлтэй таарсан уу? Ялангуяа олны танил, улс төрчдийн хэлсэн эргэлзээтэй мэдээлэл унгиж эсвэл сонссон уу? Бидэнд нягтлуулах мэдээллээ илгээгээрэй!

Мэдээлэл илгээхдээ тухайн мэдээллийг олж уншсан эх сурвалжийн линк (url) болон огноог бичнэ үү.

Бид таны имэйл хаягыг мэдээллийг нягтлан шалгах зорилгоор тантай холбоо барихаас бусад зорилгоор ашиглахгүй болно.