
Нийгмийн сүлжээ тэр дундаа фэйсбүүк хуудас болон зарим сайтаар “Автомашинаа болин нийтийн тээврээр зорчих иргэдэд сар бүр 1.000.000 олгоно” гэх мэдээлэл гарчээ.
Тухайлбал, iconinnews.club гэх хуудаст “Автомашинаа болин нийтийн тээврээр зорчих иргэдэд сар бүр 1.000.000 олгоно. Мөн автомашингүй байнга нийтийн тээврийн хэрэгсэлээр зорчих иргэдэд сар бүр …” гэсэн гарчиг бүхий мэдээллийг оруулсан байна.

Уг мэдээлэлд “Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо хуралдаж, автомашинтай иргэд автомашинаа хэрэглэхээ болин нийтийн тээврээр зорчвол сар бүр сая төгрөг олгох санал гаргажээ. Мөн нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдэд энэхүү шийдвэр батлагдвал хамаарах бөгөөд сар бүр сая төгрөгийн мөнгөн тэтгэмж олгогдох юм” гэсэн байна.
Дээрх мэдээллийг нягталлаа.
Засгийн газрын 2021 оны 8-р сарын 18-ны өдрийн Дугаар 248 тогтоолоор “Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүн”-ийг баталсан.
Уг бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч багтдаг бөгөөд хорооны орлогч даргын албан тушаалыг хашиж буй.
Хотын даргын хэвлэлээс энэхүү мэдээллийг тодруулахад сар бүр сая төгрөг олгох санал гаргаагүй, худал мэдээлэл гэсэн юм.
Нийслэлийн удирдлагууд мөн дээрх үндэсний хороо түгжрэлийг асуудлыг шийдвэрлэхээр дөрвөн зорилт дэвшүүлээд буй. Гэхдээ түгжрэлийг бууруулахын тулд мөнгөн тэтгэмж олгох талаар аль ч зорилтод багтаагүй гэдгийг тодотголоо.
Түгжрэлийг бууруулах зорилтод дараах ажлууд багтаж байна.
