Нүүр хуудасТөрөлгүйТуркт Дельта дэгдэж дахиад хүнд байдалд оров - ХУДАЛ

|

Туркт Дельта дэгдэж дахиад хүнд байдалд оров – ХУДАЛ

Tserenkhuu Ishtseden хэмээн фэйсбүүз хэрэглэгч КОВИД-19-ийн вакцинтай холбоотой дараах мэдээллийг постолсон байна. 

Турк Альфад нэрвэгдэн сүйрэхийн даваан дээр хятад вакцинаа гаргаж Спутник аваад байдал дээрдэж ирмэгц Эрдоган өвчигнөж дахиад жунгаа вакцин авснаар өнөөдөр Дельта дэгдэж дахиад хүнд байдалд оров” гэсэн түүний постод 296 хүн лайк дарж, 64 хүн шэйрэлжээ. 

Уг мэдээллийг нягталлаа.

“Турк Альфад нэрвэгдэн сүйрэхийн даваан дээр…”

FactCheck:

Pfizer / Biontech-ийн вакцин нь анхны вирус(альфа)-ээс урьдчилан сэргийлэхэд 91%, Синовак нь 50%-ийн үр дүнтэй байдаг.

Синовак нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын үр ашгийн хязгаараас давсан учраас ашиглахыг зөвшөөрсөн. Энэ вакцинаар Турк улс эрүүл мэндийн салбарынхан болон иргэдээ дархлаажуулсан.

Хэрэв Синовак байгаагүй бол хэдэн зуун мянган хүний ​​амь эрсдэх байв. КОВИД-19-ийн улмаас эрүүл мэндийн 1,000 гаруй ажилчид нас барсан. Тэдний 68 хувь нь вакцинжуулалт эхлэхээс өмнө буюу 2020 оны 9, 10, 11, 12, 2021 оны нэгдүгээр сард амиа алджээ.

Туркийн Эрүүл мэндийн яамнаас зарласан мэдээллээр цар тахлын эхэн үеэс 2021 оны нэгдүгээр сар хүртэл тус улсад КОВИД-19-ийн халдвараар 25,993 хүн нас барсан байна. Эдгээр нас баралтын 75.4% нь дээр дурдсан таван сарын хугацаанд буюу вакцинжуулалт эхлэхээс өмнө гарсан байна.

Тус улсад 55.8 сая тун вакцинаар 16.6 сая иргэнээ бүрэн дархлаажуулж, 20.6 сая хүнээ эхний тунд хамруулаад байна. Нийт вакцинжуулалтын хувь 19.9% байгаа юм. 

“Хятад вакцинаа гаргаж Спутник аваад буй байдал…”

FactCheck:

2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрөөс Турк улсад зөвхөн Синовак вакциныг хийж эхэлжээ. 2021 оны 4-р сарын 2-ноос Турк улсад Пфайзер вакциныг хийж эхэлсэн. Турк улсад Спутник вакцин хийгээгүй.  

“Дээрдэж ирмэгц Эрдоган өвчигнөж дахиад жунгаа вакцин авснаар…….”

FactCheck: 

Эрүүл мэндийн сайд Кожа 100 сая тун Синовак, 120 сая тун БионТех, 50 сая тун Спутник вакцины талаар тохиролцоо хийсэн гэж мэдэгдэв. Гэхдээ Турк улсад Спутник вакцин хийлгээгүй.

“…өнөөдөр  Дельта дэгдэж дахиад хүнд байдалд оров”

FactCheck:

Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа 6-р сарын 29-ний өдөр Туркийн 26 мужид Дельта хувилбарын 224 тохиолдол илэрсэн гэж мэдэгдэв. DW Туркийн асуултуудад хариулахдаа Шинжлэх ухааны зөвлөлийн гишүүн, Cerrahpaşa анагаах ухааны факультетийн микробиологийн тэнхимийн проф. Др. Кенан Мидилли “Туркт Дельта хувилбар түгээмэл байдаг гэдгийг харуулах мэдээлэл одоогоор алга байна.

Альфа хувилбар (Их Британид анх илрүүлсэн) одоогийн тохиолдлуудад давамгайлж байгаа хэвээр байна. Турк улсад илрүүлсэн нийт тохиолдлын 90 гаруй хувь нь Альфа хувилбараас гаралтай гэж хэлж болно.

Нягталсан: Турк Улсын ЭМЯ ны харьяа Дарижа Фараби Сургалт Судалгааны Эмнэлэг, Элэг Дурангийн нарийн мэргэжлийн эмч Б.Мөнхцэцэг

Эх сурвалж:
https://www.dw.com/tr/delta-varyant%C4%B1-t%C3%BCrkiyede-ne-kadar-yayg%C4%B1n/a-57984629
https://www.aa.com.tr/en/health/highly-contagious-delta-variant-raises-concerns-of-3rd-wave-of-covid/2295135
https://covid19asi.saglik.gov.tr/TR-77706/covid-19-asisi-ulusal-uygulama-stratejisi.html
https://www.indyturk.com/node/377301/sa%C4%9Flik/t%C3%BCrk-tabipler-birli%C4%9Fi-koronavir%C3%BCs-nedeniyle-403-sa%C4%9Fl%C4%B1k-%C3%A7al%C4%B1%C5%9Fan%C4%B1-ya%C5%9Fam%C4%B1n%C4%B1-yitirdi

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png



 

Төстэй мэдээ

Хандив өгөх

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Та дараах маягтыг бөглөж бидэнтэй холбоо барина уу:

FACTCHECK нягталсан мэдээлэлдээ үнэлгээг хэрхэн хийдэг вэ?

  • Нотолгоо эсвэл баримтууд нь үнэн.
  • Саармаг, бүрэн үнэн биш, бүрэн худал биш.
  • Нотолгоо эсвэл мэдүүлгүүд нь тодорхойгүй хэвээр байгаа эсвэл нотлох боломжгүй.
  • Илрүүлэх үйл ажиллагаа эсвэл мөрдөн байцаалт үргэлжилж байгаа.
  • Ихэнх хэсэг нь үнэн ч хайхрамжгүйгээс гарсан алдаа байгаа боловч үндсэн агуулга нь үнэн.
  • Гарчиг нь тухайн нийтлэлээс уншиж болох зүйлээс огт өөр зүйлийг санал болгосон. Тухайлбал, Clickbait буюу өгөөш.
  • Ямар нэгэн зүйлийг орхигдуулсан, эсвэл уялдаа, холбооноос нь гаргаад хаячихсан.

  • Саармаг, бүрэн үнэн биш, бүрэн худал биш.
  • Нотолгоо эсвэл мэдүүлгүүд нь тодорхойгүй хэвээр байгаа эсвэл нотлох боломжгүй.
  • Илрүүлэх үйл ажиллагаа эсвэл мөрдөн байцаалт үргэлжилж байгаа.
  • Ихэнх хэсэг нь үнэн ч хайхрамжгүйгээс гарсан алдаа байгаа боловч үндсэн агуулга нь үнэн.
  • Гарчиг нь тухайн нийтлэлээс уншиж болох зүйлээс огт өөр зүйлийг санал болгосон. Тухайлбал, Clickbait буюу өгөөш.
  • Ямар нэгэн зүйлийг орхигдуулсан, эсвэл уялдаа, холбооноос нь гаргаад хаячихсан.

Нягтлуулах, хуурамч мэдээлэл илгээх

Та хаа нэгтээ эргэлзээтэй мэдээлэлтэй таарсан уу? Ялангуяа олны танил, улс төрчдийн хэлсэн эргэлзээтэй мэдээлэл унгиж эсвэл сонссон уу? Бидэнд нягтлуулах мэдээллээ илгээгээрэй!

Мэдээлэл илгээхдээ тухайн мэдээллийг олж уншсан эх сурвалжийн линк (url) болон огноог бичнэ үү.

Бид таны имэйл хаягыг мэдээллийг нягтлан шалгах зорилгоор тантай холбоо барихаас бусад зорилгоор ашиглахгүй болно.